Минжиддоржийн Ханддорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 103.229.123.193 (яриа)-н хийсэн засваруудыг NiebiX-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 101:
Монгол улсаа дахин сэргэн мандуулахын төлөөх энэ их үйл хэргийг зохион байгуулахад Сайн ноён хан, Чин ван, [[Да лам Цэрэнчимэд]] нарын гурван эрхэм зонхилох үүрэг гүйцэтгэжээ.
Манжийн эрх баригчид Ханддорж ванг өөртөө татаж, өөрсдийн бодлоо хэрэгжүүлэх бодлогоо явцтай болгох оролдлогоо хүчтэй хийж эхэлжээ. 1910 онд [[Сандо амбан]]ы байгуулж, уг газрын хэрэг хамт шийдвэрлэх түшмэлээр Ханддорж ванг тавьсан. Түүнчлэн Газар хагалбарлах ерөнхий хорооны захирах түшмэлээр хавсарган томилсон байна. Гэтэл Ханддорж ван энэ бүхэнд авталгүй харин ч тохоон томилсон албан тушаалыг нь урвуулан ашигласан ажээ.
Баргын [[Манлайбаатар Дамдинсүрэн]]тэй 1908 онд дотно танилцаж, Монголынхоо ирээдүйн тухай ярилцаж хүчээ нэгтгэн хөдлөх тухай тохиролцжээ. 1911 оны VII сард Халхын 4 аймгийн хан, ноёд, ихэс дээдэс, хутагт хувилгаад бүгд [[Эрдэнэшанзудбын яам]]анд цугларан цаашид хэрхэхээ зөвлөлдсөн байна. Үүний дараа дахин Богд ууланд цугларан зөвлөлдөж хаант Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн тохиролцон Ханддорж чин ван Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын эрдэмтэн [[Баянтөмөрийн Хайсан|Хайсан гүн]] нарыг томилон одуулахаар зөвшилцжээ.
Ийнхүү Монгол эх орончид мөрдөн мөшгигдөж, нуугдаж зугтах мэт аргаар явсаар 1911 оны VIII сарын 15-нд Оросын нийслэл [[Санкт-Петербург]]т хүрэлцэн очсон байна. Хэдийгээр хүндрэл тохиолдож байсан ч Оросын Сайд нарын зөвлөлийн дарга [[Пётр Столыпин]]д [[Банчин Богд|Богд гэгээн]], [[Түшээт хан Дашням]], [[Сайн ноён хан Намнансүрэн]], [[Засагт хан Содномравдан]], [[Сэцэн хан Навааннэрэн]] нарын гарын үсэглэсэн 21 зүйлт тусламж хүссэн бичгийг гардуулан өгч чаджээ.
Оросын Засгийн газар Монголыг сонирхож байсан хэдийч [[Япон]]тай байгуулсан нөлөөллийн бүсийн тухай нууц хэлэлцээгээ баримтлан цааргалсан хариу өгсөн тул Ханддорж ван нар аргагүйдэн нутгийн зүг жолоо эргүүлсэн байна. Нуугдан, зугтаж байж Нийслэл хүрээнд тэднийг буцаж ирэхэд Хятадад гарсан хувьсгал Манжийн ноёрхолыг эцэс болгосон байжээ. Энэ үед [[Жавзандамба хутагт]] “... Ер аливаа юманд цаг хэмжээ огт үгүй. Манж, Хятадын ийнхүү байдал цөм цаг болсны тул билээ. Харин одоо Монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтох... цаг болсон. Бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж, чармайн зүтгэхэд харгалзмуй” хэмээн лүндэн буулгасан хийгээд энэхүү лүндэнг хэрэгжүүлэхээр Монголын ихэс ноёд яаравчлан орсон.