Шаравын Найданжав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 6:
" 11-р сарын 28-ны шөнө ... дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болов...Гэвч [[Барон Унгерн фон Штернберг|Барон]] сэтгэлээр удаан унасангүй. Нулимс нь аандаа хатаж, нүднийх нь харц өнгийхөөс ч аймаар гүн худгын ус адил хүнхийсэн тэр "-Найдан гүнийг над дээр !" хэмээн харанхуй зүг зандарчээ. Хэдхэн хоромын дараа дээрэмчин-ноён Найдан гүн морьтон үндэстний майга хөлөөрөө том том алхан орж иржээ. Хагас цагын дараа 2 зуут цахар цэрэг өртөөний мориор харанхуйг нүхлэн тачигнуулан одов. 2 хоногын дараа Царегородцевын тухай яриа бараг л мартагдаж эхэлж байтал цахарууд 3 ширэн шуудайд чихсэн толгойнууд, басхүү сайн дураар бууж өгсөн 3 офицерыг аваад давхин ирсэн юм"<ref name="Н.Н Князьев">Азийн Морьт Дивизийн комендантын даргын дурсамж, ''Домогт Барон'', pp. 77–78. Улаанбаатар. 2010 он. </ref>
 
1921 оны 5 сард Барон Унгерн ЗОУ-д дайлаар мордоход " Би тэд нарт өшөөгүй, чиний биеийг дагалдан явж үл чадмой" хэлсэнд Барон харъяат гурван хороо цэргийг минь хураан авч явсан гэж өөрөө бичсэн байдаг.
Чойрын байлдааны дараа Найдан ванг Зүүн өмнө хязгаарыг сэргийлэх цэргийг захирах сайдаар томилсон байдаг.
Ардын засгийн газраас 1921 оны 7 сард Зүүн хязгаарт зугадсан Жигмэд Жамбалоныг баривчлан Нийслэлд ирүүлэхийг Зүүн өмнө хязгаарын сайд Найданжавт тушаасан байв. Гэтэл 1921 оны 8 сарын 25-нд Найданжав нь Жамбалоны тамгыг хураан аваад биеийг нь суллан тавьжээ. Энэ хэрэг явдалын улмаас Найдан ванг улсаас урвасан гэж үзэж түүнийг устгахыг Сэцэнхан аймгийн тохинуулах сайд [[М.Дугаржав]]т даалгав.