Сэцэн хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
'''Сэцэн хан аймаг''' нь [[Батмөнх даян хаан|Даян хааны]] отгон хүү [[Гэрсэнз|Гэрсэнз жалайр хунтайжын]] дунд хөвүүн [[Аминдурал|Аминдуралын]] ахмад хүү [[Сэцэн хан Шолой|Шолой хан]] Төвдийн [[5-р Далай лам|V Далай ламаас]] '''Махасамади Гэгээн Сэцэн хан''' хэмээх цол хүртснээс хойш 1600-аад оны эхээр түүний эзэмшил нутаг болох одоогийн [[Монгол улс|Монгол улсын]] [[Сүхбаатар]], [[Хэнтий]], [[Дорнод]], [[Говьсүмбэр|Говьсүмбэр аймгийн]] нутаг болон [[ОХУ|ОХУ-ын]] [[Чита]], [[БНХАУ|БНХАУ-ын]] [[Хөлөн нуур]] орчмын нутгуудыг Сэцэн ханы аймаг хэмээн нэрийдэх болсон.
 
== Түүх ==
=== Үүсэл гарал ===
Даян хаан нас эцэслэхээсээ өмнө өөрийн хүү Гэрсэнзэд 12 отог Халх түмний, 7 отог Халхыг өгч захируулсан бөгөөд тус газар нь өнөөгийн Монгол улс, ОХУ-ын Чита муж, Буриад, Тувагийн нутгууд, БНХАУ-ын Хөлөнбуйр орчмын нутгийг хувьдан өгсөн байдаг. 1549 онд Гэрсэнз хунтайж өөд болоход 7 хүүдээ хуваан өгсөн бөгөөд дунд хүү Аминдуралд Хүрээ, Хороо, Цоохор отгуудыг өгсөн. Цаашлаад түүний хүү Шолой нь эцгийн голомтыг залгамжлсан. 1588 оноос Халхад Шарын шашин дэлгэрч эхэлсэнээс хойш Халхын ноёд Далай лам хэмээгчээс цол хүртэн, бие биенээсээ даван гарах гэж хичээж байсан энэ үед Шолой нь Хан цол хүртсэнээр тус ханлигийн уг суурь тавигдсан.