Ар Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 2:
[[Зураг:Aru mongol.PNG|left]] '''Ар Монгол''' гэдэг нь 1691-1911 оны хооронд [[Манж Чин гүрэн|Манж Чин Гүрний]] харьяанд оршин байсан эдүгээ цагийн [[Монгол Улс]] болон [[Бүгд Найрамдах Тува Улс|Тува улс]]ыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн нэршил юм.
 
1636 онд [[Манжийн эсрэг монголчуудын тэмцэл#Сүүлчийн хаан Лигдэн нас барав|монголчуудын өмнөд хэсэг тухайн үедээ хүчирхэгжиж байсан манж]] нарын мэдэлд орсон. Тэднийг Манж Чин улсад хамаарах өөрийн газар нутаг гэсэн утгатайгаар “Дотоод Монгол” гэх болжээ. Энэ үед оросууд Сибирийг колончилж, Байгал нуур орчмын уудам газрыг өөрийн болгов. Санкт-Петрбургт ч, Бээжинд ч үл хамаарах Монголын энэхүү төв хэсгийг манж болон хятадууд өөрт нь хамаагүй буюу гадны нутаг гэсэн утгаар “Гадаад Монгол” гэж нэрлэх болсон нь “Өутар Монголия” ({{lang-en|Outer Мongolia}}), “Вэй Монгу” ({{lang-zh|外蒙古}}), “Внешняя Монголия”{{ref-ru}}, “Сото Монгору” ({{lang-ja|外モンゴル}}) гэх мэтчилэн хэл хэлнээ орчуулагдаж 300 шахам жилийн турш олон улсын албан нэршил болж байв.
 
Энэ нэршил нь Манжийн харьяанд байх үед [[Манж хэл|Манж хэлний]] ''дорги'' (дотоод), ''түлэрги'' (гадаад) гэсэн утгатай үгнээс улбаалсан '''Гадаад Монгол''' хэмээгддэг байсан бөгөөд 1947 онд [[Өвөр Монголын өөртөө засах орон]] байгуулагдсанаас хойш "Өвөр Монгол" гэдэг нэрний эсрэгцүүлсэн утга болон "Ар Монгол" хэмээгддэг болсон.