Ар Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
[[Зураг:Aru mongol.PNG|left]] '''Ар Монгол''' гэдэг нь 1691-1911 оны хооронд [[Манж Чин гүрэн|Манж Чин Гүрний]] харьяанд оршин байсан эдүгээ цагийн [[Монгол Улс]] болон [[Бүгд Найрамдах Тува Улс|Тува улс]]ыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн нэршил юм.
 
1636 онд монголчуудын өмнөд хэсэг тухайн үедээ хүчирхэгжиж байсан манж нарын мэдэлд орсон. Тэднийг Манж Чин улсад хамаарах өөрийн газар нутаг гэсэн утгатайгаар “Дотоод Монгол” гэх болжээ. Энэ үед оросууд Сибирийг колончилж, Байгал нуур орчмын уудам газрыг өөрийн болгов. Санкт-Петрбургт ч, Бээжинд ч үл хамаарах Монголын энэхүү төв хэсгийг манж болон хятадууд өөрт нь хамаагүй буюу гадны нутаг гэсэн утгаар “Гадаад Монгол” гэж нэрлэх болсон нь “Өутар Монголия” ({{lang-en|Outer Мongolia}}), “Вэй Монгу” ({{lang-zh|外蒙古}}), “Внешняя Монголия” {{ref-ru}}, “Сото Монгору” ({{lang-ja|外モンゴル}}) гэх мэтчилэн хэл хэлнээ орчуулагдаж 300 шахам жилийн турш олон улсын албан нэршил болж байв.
 
Энэ нэршил нь Манжийн харьяанд байх үед [[Манж хэл|Манж хэлний]] ''дорги'' (дотоод), ''түлэрги'' (гадаад) гэсэн утгатай үгнээс улбаалсан '''Гадаад Монгол''' хэмээгддэг байсан бөгөөд 1947 онд [[Өвөр Монголын өөртөө засах орон]] байгуулагдсанаас хойш "Өвөр Монгол" гэдэг нэрний эсрэгцүүлсэн утга болон "Ар Монгол" хэмээгддэг болсон.