Енисей мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 6:
 
Эхэн хэсэгтээ түргэн урсгалтай, их үерлэдэг, ай саваар нь хүн амын нягтшил маш бага. Мөрний дунд хэсэгт хэд хэдэн аварга том усан цахилгаан станцын далан байх бөгөөд ОХУ-ын олборлох аж ахуйн амин чухал түшиг тулгуур болж байдаг юм. Тэдгээр далангийн зарим нь [[Зөвлөлт Холбоот Улс]]ын үе дэх албадан хөдөлмөрөөр бий болсон. [[Тайга|Тайгын]] бүсээр урсах замдаа олон цутгалуудыг нийлүүлсний дараа жилийн хагас нь мөсөөр хучигдсан байдаг [[тундр]]ын бүсээр урсч, эцэст нь Карын тэнгист цутгана. Сүүлийн жилүүдэд [[Дэлхийн дулаарал|дэлхийн дулаарлын]] улмаас [[мөнх цэвдэг]] хайлж байгаагаас мөрний урсац нэмэгдэх хандлагатай байгаа.
 
 
Енисей мөрөн нь 2 гол эхтэй, Их Енисей буюу ''Бий-Хем'' гол нь [[Бүгд Найрамдах Тува Улс]]ын зүүн хэсгийн [[Саяны нуруу]]ны өмнөд суга, [[Тагна уул]]ын хойд хэсгээс эх авдаг бол Бага Енисей буюу ''Каа-Хем'' гол нь Хөвсгөл аймгийн [[Дархадын хотгор]]оос эх авна. Дархадын хотгорын нарийн амсар нь [[мөсөн гол]]оор хашигдсан байсан бөгөөд ойролцоо орших [[Хөвсгөл нуур]]тай хэмжээгээрээ зэрэгцэхүйц [[мөсөн нуур]] байсан бөгөөд тэр нь хайлсны улмаас Бага Енисей үүссэн болох нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ.