II Николай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 33:
'''II Николай''' ([[1868]]–[[1918]]) — [[1894]]–[[1918]] онд [[Оросын эзэнт гүрэн|Оросын эзэнт гүрний]] төр барьсан [[Орос улс|Оросын]] сүүлчийн [[хаан]], [[Романов|Романовын удмын]] сүүлчийн залгамжлагч, [[Үнэн алдартны шашин|Үнэн алдартны шашны]] гэгээнтэн юм.
 
Оросын эзэн хаан [[III Александр]], хатан хаан МарияМариа Фёдоровна нарын ууган хүү Николай Александрович 1868 оны тавдугаар сарын 6-нд Нива[[Нева мөрөн|Нева]] мөрний зүүн эрэгт орших Царское селод мэндэлжээ.
 
[[1894]]–[[1917]] он хүртэл II Нико­лайг хаан ширээнд суух хугацаанд Оросын эдийн засаг эрчимтэй хөгжихийн зэрэгцээ нийгэм-улс төрийн зөрчил хурцдаж, хувьсгалт хөдөлгөөн өрнөж, 1905-1907, 1917 оны хувьсгалууд гарсан билээ. Гадаад бодлогодоо дорно зүгийг эзлэх бодлого явуулж, Европын гүрнүүдийн эвслүүдэд оролцож байв. Оросын эзэнт гүрэн Японтой дайтаж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцжээ.
Мөр 51:
Николай хааны гэр бүл ихэвчлэн Александрын ордонд, зундаа Крым дахь Ливадын ордонд амьдардаг байв. Жилийн амралтаараа 14 хо­ног хугацаатай Финийн болон Балтийн тэнгисээр аялдаг байжээ. Тэрбээр уранзохиолын ном уншихын сацуу шинжлэх ухаан, ихэвчлэн түүхийн сэдэвтэй бүтээлүүдийг шимтэн уншдаг байв. Туркийн султанаас бэлгэнд ирүүлдэг иштэй тамхийг татдаг байж. Мөн гэрэл зураг сонирхон, кино үзэх дуртай байжээ. Тэрбээр 9 настайгаасаа эхлэн өдрийн тэмдэглэл хөтөлсөн байна. Түүний 1882-1918 онуудад бичсэн тэмдэглэл өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.
 
Никалай хаан ширээнээ 1896 оны тавдугаар сарын 14-ний өдөр заларчээ. Тэр ондоо Европоор аялан Франц-Иосиф, II Вильгельм, [[Викториа (Их Британийн хатан хаан)|хатан хаан ВикторияВикториа]] нартай уулзсан байна. Аяллынхаа эцэст холбоотон Францын Парис хотод иржээ.
 
1897 онд явуулсан хүн амын тооллогоор Оросын эзэнт гүрний хүн ам 125 сая байв. Тэдний 84 сая нь орос хэлийг төрөлх хэлээ гэж мэдүүлжээ. Нийт хүн амын 21 хувь нь бичиг үсэг тайлагдсан байснаас 10-19 настнууд 30 хувийг эзэлж байв. Мөн тэр жилдээ мөнгөний шинэчлэлт хийж, рублийн алттай жиших стандартыг тогтоожээ. Ажиллах хүчний асуудалд хамгийн их анхаарлаа төвлөрүүлж байв. 100 давсан ажилтантай үйлдвэрт үнэгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байжээ.