Умард Солонгос: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 78:
'''Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс''' (БНАСАУ) буюу '''Умард Солонгос''' — [[дорнод Ази]]йн [[Солонгосын хойг]]ийн Умард хагасыг эзэлсэн [[бүрэн эрхт улс]] юм. Умард талаараа [[Хятад]]тай (ихэнх), [[Орос]]той (багахан), өмнөд талаараа [[Өмнөд Солонгос]]той [[Солонгосын цэрэггүй бүс]]ээр хиллэдэг. Өрнө зүгт [[Шар тэнгис]], дорно зүгт [[Япон тэнгис]]т тулна.
 
[[Кужусонь|Кужусониос]] эхтэй [[солонгос үндэстэн|солонгос улс]] 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд эзэрхэг [[Япон]]ы [[ивээлхараат орон]] болсон бөгөөд 1945 онд Япон ялагдахад тусгаар тогтножээ. Харин [[ЗХУ]], [[АНУ]] хоёрын булаацалдаанаар таллан хуваагдсан бөгөөд Зөвлөлтийн талыг барьсан БНАСАУ 1948 онд хойгийн Умард хагаст байгуулагджээ. 1950 онд Умард Солонгос [[Өмнөд Солонгос|өмнөд нутаг]] руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд хоёр улс [[НҮБ]]-д эрх тэгш гишүүнээр элссэн. Одоо ч нөгөөхөө нэгтгэх бодолтой, чанд хамгаалалттай.
 
Умард Солонгос улс төрийн [[коммунизм|эв хамт]] дэглэм, [[социализм|нийгэм журамт]] эдийн засаг, [[нэгдмэл улс|нэгдмэл]] төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. [[Ким ИрИл СенСон|Ким Ил Соний]]ий байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн [[Ким Жон-өнь]] нь удирдаж байна. Гадаадынхан БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. «Чүчэ», «Соньгүнь» зэрэг үзэл баримтлалтай.
 
120 мянган км² ([[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|98-р том]]) газар нутаг, 24 сая ([[Улс орнууд хүн амын тоогоор|48-р олон]]) хүнтэй. Засаг захиргааны 14 нутагт хуваагддаг.