Content deleted Content added
No edit summary
Мөр 49:
== Вант Улс Хаант улс ==
Монгол хэлний хаан гэх үгийг германчууд герман хэлний Kaiser, англи хэлний Emperor гэх үгнүүдтэй адилтгадаг. Харин монгол хэлний ван гэх үгийг герман хэлэнд Кönig, англи хэлэнд Kingdom гэдэг. Тэгэхээр Бельгийг германчууд Кönigreich Belgien, Нидерландыг Königreich Niederlande монгол хэлнээ Вант Улс гэж хөрвүүлэх нь зүйд нийцнэ. [[Хэрэглэгч:Munkhzaya.E|Munkhzaya.E]] ([[Хэрэглэгчийн яриа:Munkhzaya.E|talk]]) 07:19, 24 Хоёрдугаар сар 2020 (UTC)
 
Сайн байна уу, Мөнхзаяа
 
Тэгвэл таны бодлоор Монгол улсад албан ёсоор хэрэглэж байгаа нэршил Википедиад хамааралгүй гэж ойлгож болох уу? Хаант улс, вант улс гэдэг дээр хэл шинжлэлийн. эрдэмтэд төрийн байгууллагууд нэлээд хугацаанд санал зөрөлдсөний эцэст нэгдсэн ойлголтод хүрсэн байгаа. Интернэтээс хайгаад үзвэл Википедиагаас бусад бүх албан ёсны эх сурвалж дээр хаант улс гэсэн байгааг харж болно. Мөн нийтлэл доторх "Түүхийн хувьд Бельги, Голланд, Люксембург улсууд нь нам доор улсууд гэгддэг байсан бөгөөд энэ нь одоогийн Бенилюкс холбооноос арай илүү газрыг эзлэдэг байв." гэсэн өгүүлбэрт Бенилюкс гэдэг үийн "ни" нь Нидерланд гэдэг үгийн товчлол байхад Голланд гэж бичсэн алдаа байна. Та санал бодлоо хуваалцаарай. Баярлалаа