Линкин Парк: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 176.36.241.179 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 18:
}}
 
'''Линкин Парк''' ({{lang-en|Linkin Park}}) хамтлаг бол [[АНУ]]-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. [[1996]] онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомогоор олон улсын хэмжээнд алдартай болсон. Тус цомог нь RIAA (Америкийн дуу бичлэгийн нийгэмлэг)-с Diamond хэмээн өргөмжлөгдсөн ба өөр бусад орнуудад мулти-платинум болсон юм. Дараагийн цомог болох Meteora нь мөн л амжилттай болж 2003 оны Billboard 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба хамтлаг дэлхий даяар урт хугацааны аялан тоглолт, буяны үйл ажиллагаанд оролцож байсан. 2003 онд MTV2 телевиз Linkin Park хамтлагийн видео клипний эрин үеийн 6 дахь шилдэг, Oasis болон Coldplay хамтлагуудын дараа шинэ мянганы 3 дахь шилдэг хамтлаг хэмээн нэрлэсэн. Billboard-ын 10 жилийн Шилдэг уран бүтээлчийн жагсаалтанд 19-т Linkin Park хамтлаг орж байна.
 
Nu Metal болон Rap Metal жанруудыг найрсаг хэрнээ нягт үелсэн стильд хувиргасан Hybrid Theory болон Meteora цомгуудын дараачийн цомог болох 2007 онд худалдаанд гарсан Minutes to Midnight-д шинэ жанрын дуунуудыг оруулсан. Цомог Billboard-ын жагсаалтыг тэргүүлсэн ба тухайн оны 3 дахь сайн дебют 7 хоногтой цомог болсон юм. Хамтлаг нь Реппер Jay-Z-тэй хамтран Collision Course цомог болон Reanimation цомогтоо өөр олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл бол 2012 оны 6 сарын 26-нд гаргасан Living Things цомог билээ. Linkin Park хамтлаг дэлхий даяар 50 гаруй сая цомог борлуулсан ба 2 Grammy-н шагнал авсан билээ.