Баянхутаг сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 43:
'''Баянхутаг''' — [[Хэнтий]] аймгийн [[сум]]. Хэнтий аймгийн Баянхутаг сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сэцэн ханы гол хошуу. Баянхутаг сумын  Засаг захиргааны нэгж нь Хэрлэн голын сав газраас урагш 23 км-т, Улаан-Өндөрийн баруун урд энгэрт байрладаг  баруун зүүн тийш 170 км, хойноос урагш 70 орчим км үргэлжлэх уудам газар нутагтай. Хойд талаараа Мөрөн сумтай 58 км, Хэрлэн сумтай 31 км, Батноров сумтай 106 км, зүүн талаараа Баян-Овоо сумтай, зүүн урдуураа Сүхбаатар аймгийн Мөнххаан, урдуураа Галшар,баруун талаараа Баянмөнх сумдуудтай тус тус хиллэдэг. Газар зүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг.
 
'''Газарзүйн онцлог.''' Далайн түвшингээс 1270-1389м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэрлэн голын хөндий, хэнтийн уулархаг бүс, говийн бүсийн зааг орчимд оршдог.Нийт газар нутгийн хэмжээ 602,943 га газар нутагтай. Хүн ам: 2249 хүн амтай, 782 өрхтэй, яс үндэс: халх, урианхай, дүрвэд ястан амьдардаг. Уламжлалт мал аж ахуйг түшиглэн амьдардаг.
 
'''Зам тээвэр.''' Сумын газар нутаг дээгүүр мянганы зам 90км дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Цахилгаан хангамж. Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 35,55 – 118 м гүнээ 1л/с ундрагатай 2 гүний худагтай. Уур амьсгал: Монгол орны уур амьсгалын ерөнхий шинжийг хадгалсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн дундаж хур тунадас 250 – 300 мм орчим байдаг. Өвөлжилтийн байдлаар цас ихтэй газруудаар 20 – 30 см, цас багатай газруудад 3 – 5 см орчим цастай байсан. Тогтвортой цасан бүрхүүл 12 дугаар сарын эхээс тогтож, 3 дугаар сарын эхээр ханзарна. Уур амьсгалын мужлалын хувьд хуурайдуу сэрүүн зунтай, хахирдуу өвөлтэй.
 
'''Амьтан, ургамлын аймаг, төрөл зүйл:''' Хээрийн ховор эмийн ургамалтай. Чоно, үнэг, хярс, цагаан зээр, дорго, аргаль зэрэг ховор ан амьтадтай. Усны шувуудтай. Хэрлэн гол 592 28362 19762 220122 112522 1 тэмээ 2 адуу 3 үхэр 4 хонь 5 ямаа загасаар баялаг. Ховор эмийн ургамал: Баянхутаг сумын Жаргалант багийн нутаг, сумын төвөөс 30 орчим км-т Өвөр хөндий хэмээх газарт ховор эмийн ургамал ургадаг. Аймгийн тусгай хамгаалтанд 2010.10.03-нд авсан.
 
'''Байгалийн баялаг, ашигт малтмалын орд газар:''' Сумын нутгийн хойд захаар Хэрлэн мөрөн 160-аад км урсана. Уулуудад горхи булаг бий. Тарган, Цайдам, Рашаант, Давсанбадрах, Тасархай, Янтын бүрд зэрэг хужиртай нууртай. Тал хөндийн хүрэн, уулын хар хүрэн, голын хагшаас хурдаст, нугын, нуурын хотост хужир, мараалаг хөрстэй. Дорнын нүүрс ХХК-ны Хавтгайн нүүрсний уурхай ажиллаж байна.
 
'''Түүхийн дурсгалт газрууд:'''
 
-Орон нутгийн тахилгат Баян хайрхан: Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн нутагт сумын төвөөс урагш 12 км-т Баян гэх хад асга ихтэй уул бий. Энэ уулын энгэр бэлээр 2 газар бүлэглэн 20 орчим Хүннүгийн үеийн дөрвөлжин булштай. Ховор ан амьтан болох аргаль жилийн 4 улирал нутагладаг.