Мандухай сэцэн хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 137:
Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавьяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх Даян хаан бүх Монгол улсаа 40 жил нэгтгэн захирч, “...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ.
Тэрбээр монгол хүн бүрийн бахархал, монгол эмэгтэйчүүдийн үлгэр жишээ их Монголын алдарт удирдагч байсан. Дайны талбарт баатрыг орлон их жанжин, энхийн цагт хааныг орлон төрийг баригч, гэртээ 8 хүүхдийн элбэрэлт эх байж 19 наснаасаа эхлэн 40 нас хүртлээ их Монголын төрийг төвхнүүлэн барьсан гайхамшигт эмэгтэй байв.
 
Мандухай цэцэн хатан Ойрадуудын эсрэг дайнд ялаад таван дүрэм гаргасан:
 
# Гэрээ орд гэж бүү хэл, өргөө гэж хэл
# Малгайн залаагаа хоёр хуруунаас дээш бүү хий
# Завилж бүү суу, сөгдөж суу
# Цэгээг айраг гэж нэрлэ
# Махыг хутгаар бүү ид, шүдээрээ зулгааж ид гэжээ.
 
Мандухай сэцэн хатаныг 1526 оны Улаан нохой жил 78 насандаа таалал төгссөн гэж үздэг. (Энэ нь нэлээн бүрхэг байдаг.)