Аристотель: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 47:
Байгалийн жамын дагуу полис нь хүн болоод гэр бүлийн өмнө тавигдах учиртай. Yүний шалтгаан нь байгальд бүхэл бие түүнийг бүрдүүлэгч хэсгүүдээс тэргүүнд тавигддагт байна. Хэрэв бүхэл бие устгагдвал түүний гар, хөл ч мөн үгүй болно, энэ үед тэдгээр тасархай хэсгүүдийг бүхэл биеийг бүрдүүлэлцэж байхад нь нэрлэдэг байсан адилхан нэрээр нэрлэж болох ч үүгээрээ тэс ондоо юмыг хэлэх болно. Бүх зүйлийн үндсэн дүр төрх, мөн чанар тэдний ажиллагаа болон чадвараас урган гардаг, эндээс харахад хэрэв ямар нэгэн юм байх ёстойгоороо байж, хийх ёстойгоо хийж чадахаа нэгэнт больсон бол түүнийг бид урьдынхтайгаа хичнээн ижил нэртэй байсан ч яг адилхан юм хэвээрээ байна гэж хэлж болохгүй.
 
Полис бол бүхэл бие, харин хүн түүнийг бүрдүүлэгч хэсэг. Энэ бүхэл биенээс салсан хүн өөрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Нийгмийн нэгдлийн сайн сайхнаас хуваалцах чадвар үгүй хүн, эсвэл аль хэдийнээ өөрийнхээ хэрэгцээг хангачихсан тул хуваалцах хэрэг түүнд байхгүй хүн нийгмээс салж болох бөгөөд тэрбээр полисын нэг хэсэг биш, иймээс тэр буг, бурхан хоёрын нэг нь байж таарна. Иймийн учир хүн нийгмийн зүг тэмүүлэх мөнхийн эрмэлзэлтэй, харин хүний өөрийнх нь байгуулсан нийгмийн сайн сайхныг хүн л хамгийн түрүүн эдэлдэг. Төгс хүн хамаг амьтдаас хамгийн дээд нь, харин хэрэв тэр хууль журам, шударга үнэнээс салбал түүнээс муу муухай үгүй. Ёс суртахууны дэг жаяг, ариун журмын үйлийг гүйцэлдүүлэх хэрэгсэл (жишээ нь: хэл) хүнийг төрөхөд нь хамт заяадаг
боловч үүнийг сөргүү хэрэгт мөн ашиглаж болно. Хэрэв хэн нэгэн ариун журамгүй бол тэр хамгийн бохир явдалт, балмад этгээд, ховдог шунахайн туйлын адаг. Шударга үнэн бол улс гэрийн салшгүй хэсэг, нийгмийн нэгдлийг цэгцлэн байгуулагч эд юм. ''(Танилцуулгыг Brian Tierney, Donald Kagan, Pearce Williams нарын Great Issues in Western Ciүilization (үolume I) номны Politics by Aristotle хэсгээс бэлтгэв.)''
 
Diogenes Laertios: ''''Философичдын амьдрал,