Мандуул хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''Мандуул хаан''' (Мандах-Уул) (1438-1479) нь Монголын хаан байжээ, тэрээр [[Тайсун хаан]]ы эцэг нэгт дүү юм.
 
[[Молон хаан]]ы дараа Зорголын зоо гэх газарт хаан суусан. Мандуул нь [[Цахар]]ыг захирч сууж асан анхны хаан болно. Тэрээр богино хугацааны засаглалынхаа үед хааны эрх мэдлийг ихэсгэж, язгууртнуудын эрх мэдлийг бууруулан, түүнийг угсаа залгамжилсан авга дүү [[Батмөнх Даян хаан|Даян хаанд]] улсыг удирдахад дөхөм болгож өгчээ.

''Бага нас:''

Мандуул хааны ээж нь Ойрод, Монгол түмнийг нэгтгэх санаатай гээд Бэки арслантай ураг барилдаж, охин гуйж, түүнийг охин Бэсүдэйг соёрхож өндгөн сүйгээр ханилуулжээ. Мандуул хаан жонон хүмүүний жаягаар багаас гэргийтэй болж Ойродод 4 жил хүргэнд талбиж ёсонг гүйцээсэн. Ойродууд Тулуйн угсааны алтан ургийнхныг хомгорголон устгахад хадам аав болох Бэки арслан нь Мандуул хааныг урд хормойндоо эрхлүүлж, хойд хормойндоо нуун байж тэр үймээнээс аварчээ. Уул нь 2 жил хүргэнд талбих ёстой ч их жонодыг устгах үймээнээс холуур байлгах гэж 4 жил хүргэнд талбижээ. Эцэст нь эх нь ирж Мандуул хаан, Бэсүдэй хатныг гэрлүүлжээ. Төрийн хэргээс холуур эгэл эр, эм хоёр шиг олон жилийг үджээ.

''Хаан суусан нь:''

Тухайн үед Молон хаан насан эцэслэж, хаан ширээнд суух хүн үлдсэнгүй. Алтан ургийнхнаас насанд хүрсэн ганц эр хүн нь Мандуул байв. Ингэж Мандуул хаан ширээнд суужээ. Мандухай хатныг авах болсон шалтгаан нь нуган үрс нь муу хүнд хорлогдож, өглөө сэрэхдээ амьгүй болжээ. Тиймээс Бэсүдэй хатан өтөл болсон тул дахин нуган үр төрүүлэх үү, үгүй юу гэдэгтээ тулж Мандуул хаанд дахин олон олон хатан авж олон нуган үрс төрүүлж, хаан угсаагаа баталж бөхлөсүгэй хэмээхэд Мандуул хаан хариуд нь хатад олон байвал төр самгардана, цөөн байвал сайн, чи мэдтүгэй хэмээв. Иймээс Бэсүдэй хатан төрд нөлөөгүй хүнийг охиныг бага хатнаар сонгожээ. Тухайн үед Тулуйн угсааны ноёд нэр хүнд муутай байжээ. Учир нь Юан гүрний үед багаасаа ордонд сууж, бэлэн юманд өсөж, хаана л садар үймээн гарна тэнд Тулуйн угсааныхан байдаг байв. Цаг төр тогтворгүйн дээр өвөлдөө зуд, зундаа гангаас салсангүй, ард олон ч тэнгэр Тулуйн угсааныхнаас нүүрээ бурууллаа гэж ярьж байв. Мандуул хаан хаан ширээнд сууж, эхлээд ард олноо амгуулъя хэмээгээд өвөг дээдсийн уламжлалаа дагаж, байгалийн хэцүү үзэгдлийг давахын тулд нүүдэллэж явдаг болов. Тухайн үед ноёдууд нүүдэллэж явахаа бараг больсон байв. Ард олон ч хааны энэ үйлдэл ихэд таалагдан, хаанд ихээхэн талтай болжээ. Тухайн үед Тулуйн угсааны 3 жонон л амьд үлджээбайжээ. Мандуул хаан амьд үлдсэн [[Болод жонон]]<nowiki/>г дэргэдээ авж, Ганц байвал нэгэн арга мөхөрнө шүү, Иймээс ардыг энэрч хайрлаж, нүүдэлчин ахуйг сонирхож, их багын алин цагт энэ ёсыг бүү умартаарай хэмээжээ. Гэсэн ч хорт санаатнууд Мандуул хаан Баянмөнх жононг хагаралдуулахын тулд Баянмөнх жононг Мандухайтай нэр холбож цуу тараажээ. Мандуул хаан энэ цууг намжтал Баянмөнх жононг ордноос түр гаргасан ч Баянмөнх жонон [[Исмэл]] тайшийн гарт хорлогджээ.Мандуул хаан [[Мандухай сэцэн хатан]] хоёр охинтой болоход охин нь хүнд хорлогджээ. Энэ хэргийг их хатан Бэсүдэйг хийсэн болгож харагдуулж эцэст нь Бэсүдэй хатныг хөөлгөхөд хүргэсэн юм.
 
''Нас эцэслэлт:''
 
''Гэр бүл:''
Line 8 ⟶ 18:
Их хатан: [[Бэсүдэй]](Их хамарт)
 
34 хүү, 23 охин төрүүлсэн. 32 хүү нь багадааөсөхдөө өвчилж өөд болсон бол 2 хүү, 1охин нь хүнд хорлогдсон. 2 охин(Боргочин, Ишгэлэн)ыг нь [[Мандухай сэцэн хатан]] өсгөсөн.
 
Бага хатан: [[Мандухай сэцэн хатан]]