"Мандухай сэцэн хатан"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
Мандухай сэцэн хатан нь [[Түмэд]] аймгийн Энгүд отгийн Цоросбай Төмөр чинсан (Цоросын Баянтөмөр чинсан?) хэмээх хүний охин болж 1448 оны шар луу жил төржээ. Түүний жинхэнэ нэр нь Өөмөлжинцэцэг гэдэг байв. Мандуул хааны бага хатан болоход хааны нэртэй хослож Мандах-Уухай хэмээн нэр өгчээ. Түүний эцэг Цоросбай Төмөр чинсан нь Ойрадын Эсэн тайшийн зарлигаар төрийн сайд болж байжээ. Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсчээ. Ааваараа монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсны дээр морь унаж, нум сум харваж чаддаг болжээ.
 
[[Мандуул хаан]] 3 хүү, 2 охинтой байсан ч 3 хүү нь хорт хүний гарт хорлогджээ. Мандуул хааны их хатан [[Бэсүдэй]] дахин үр олоход нас оройтлоо хэмээгээд өөрөө Мандухайг олж, 1465 онд бага хатан болгожээ. Мандухай дургүй байсан боловч Бэсүдэй хатан 3 жил хажуудаа аван зааж сургажээ. Мандухайг сэцэн хатан болоход 3 хатан([[Самар тайху хатан]], [[Цэцэг хатан]], [[Бэсүдэй]] хатан)-ы гавъяа их байв.
 
Мандухай гоо үзэсгэлэн төгс, төрөлхийн сэцэн сэргэлэн байсан тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан бэлэвсрэн хоцорчээ. Хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох дайн самуун улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай 19 наснаасаа эхлэн гурван жилийн турш их Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг олж авч, өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Тэрээр төр барих хүн нь Чингис хааны Алтан ургийн гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн Мандуул хааны ач, [[Баянмөнх жонон]]гийн өнчин хоцорсон ганц нуган үр Батмөнх болох ёстой гэж үзэж байсан юм. Гэвч энэ хүү насан бага байлаа. Батмөнх нь Баянмөнх жонон ба Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм.
78

edits