"Карелийн хүзүүвч"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Хуучин [[Орос]]-[[Финланд]]ын хил байсан, [[хүзүүвч]]ийн зүүн өмнөд хэсгийн нутгийг Карелийн хүзүүвчийн нэг хэсэг гэхээсээ илүү [[Хойд]][[Ингриа]] гэдэг байсан. [[Хүзүүвч]]ийн үлдсэн хэсэг нь [[Финландын Карель]] гэгддэг байлаа. Энэ нутгийг [[Оросын эзэнт гүрэн]] [[1712]] [[он]]д [[Умардын их дайн]]аар эзэлж, [[Орос]]ын эзэнт гүрний дотор өөртөө засах эрхтэй [[Финландын Их Гүнлиг]] ([[1809]]–[[1917]])-т харьяалуулжээ. [[Финланд]] улс [[1917]] [[он]]д тусгаар тогтноход [[Финландын Карель]] нь тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан боловч [[Өвлийн дайн]] ([[1939]]–[[1940]]) болон [[Үргэлжилсэн дайн]] ([[1941]]–[[1944]])-ы үр дүнд [[Зөвлөлт Холбоот Улс]]ын харьяанд оржээ. [[1940]]–[[1941]] онд [[Түр энхтайван|түр энхтайвны]] үед [[ЗХУ]]-ын мэдэлд байсан газар нутгийн ихэнх хэсэг [[Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс]]ын бүрэлдэхүүнд багтаж байв. Гэвч [[дэлхийн хоёрдугаар дайн]]ы дараа Карелийн [[хүзүүвч]]ийг [[Санкт-Петербург]] (ихэнх хэсэг нь [[Курортный дүүрэг]]), мөн [[Ленинград муж]]ийн [[Приозерский дүүрэг]], [[Всеволожский дүүрэг]], [[Виборгский дүүрэг (Ленинград муж)|Виборгский дүүрэг]]т харьяалуулсан байна.
 
[[2002 оны Оросын хүн амын тооллого|2002 оны тооллогоор]] [[Санкт-Петербург]] [[хот]]ын [[Курортный дүүрэг]], [[Ленинград муж]]ийн Карелийн [[хүзүүвч]]ийн хэсгийн [[хүн ам]] 539,000 [[байв]]. [[Санкт-Петербург]]ийн олон оршин суугч амралтаараа Карелийн[[Карель орон|карел]]ийн [[хүзүүвч]]инд зусдаг байна.
 
[[Ангилал:Карель]]
Anonymous user