Карелийн хүзүүвч: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
'''Карелийн хүзүүвч''' ({{lang-ru|Карельский перешеек}}) нь [[Финийн булан]] болон [[Ладога нуур]] хоёроор хашигдсан 45–110&nbsp;км өргөнтэй, [[Орос]]ын баруун хойд хэсэг, [[Нева мөрөн|Нева мөрний]] хойд биед (61°21’N,&nbsp;59°46’N болон 27°42’E,&nbsp;31°08’E-ийн хооронд) орших нутаг юм. Баруун хойд хязгаар нь [[Виборгийн булан]] болон [[Ладога нуур]] хоёрын хоорондох харьцангуй нарийн хэсэг болно. Карелийн хүзүүвчийг одоогийн [[Санкт-Петербург]], [[Ленинград муж]]ийн нутгийн Нева мөрний хойд хэсэг гэж тодорхойлбол талбай нь 15,000&nbsp;км<sup>2</sup> орчим болно.
 
Хуучин [[Орос]]-[[Финланд]]ын хил байсан, [[хүзүүвч]]ийн зүүн өмнөд хэсгийн нутгийг Карелийн хүзүүвчийн нэг хэсэг гэхээсээ илүү Хойд [[Ингриа]] гэдэг байсан. [[Хүзүүвч]]ийн үлдсэн хэсэг нь [[Финландын Карель]] гэгддэг байлаа. Энэ нутгийг [[Оросын эзэнт гүрэн]] [[1712]] онд [[Умардын их дайн]]аар эзэлж, [[Орос]]ын эзэнт гүрний дотор өөртөө засах эрхтэй [[Финландын Их Гүнлиг]] ([[1809]]–[[1917]])-т харьяалуулжээ. [[Финланд]] улс [[1917]] [[он]]д тусгаар тогтноход [[Финландын Карель]] нь тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан боловч [[Өвлийн дайн]] ([[1939]]–[[1940]]) болон [[Үргэлжилсэн дайн]] ([[1941]]–[[1944]])-ы үр дүнд [[Зөвлөлт Холбоот Улс]]ын харьяанд оржээ. [[1940]]–[[1941]] онд [[Түр энхтайван|түр энхтайвны]] үед [[ЗХУ]]-ын мэдэлд байсан газар нутгийн ихэнх хэсэг [[Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс]]ын бүрэлдэхүүнд багтаж байв. Гэвч [[дэлхийн хоёрдугаар дайн]]ы дараа Карелийн хүзүүвчийг [[Санкт-Петербург]] (ихэнх хэсэг нь [[Курортный дүүрэг]]), мөн [[Ленинград муж]]ийн [[Приозерский дүүрэг]], [[Всеволожский дүүрэг]], [[Виборгский дүүрэг (Ленинград муж)|Виборгский дүүрэг]]т харьяалуулсан байна.
 
[[2002 оны Оросын хүн амын тооллого|2002 оны тооллогоор]] [[Санкт-Петербург]] [[хот]]ын [[Курортный дүүрэг]], [[Ленинград муж]]ийн Карелийн хүзүүвчийн хэсгийн [[хүн ам]] 539,000 байв. [[Санкт-Петербург]]ийн олон оршин суугч амралтаараа Карелийн хүзүүвчинд зусдаг байна.