Карелийн хүзүүвч: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Хуучин [[Орос]]-[[Финланд]]ын хил байсан, [[хүзүүвч]]ийн зүүн өмнөд хэсгийн нутгийг Карелийн хүзүүвчийн нэг хэсэг гэхээсээ илүү Хойд [[Ингриа]] гэдэг байсан. Хүзүүвчийн үлдсэн хэсэг нь [[Финландын Карель]] гэгддэг байлаа. Энэ нутгийг [[Оросын эзэнт гүрэн]] [[1712]] онд [[Умардын их дайн]]аар эзэлж, Оросын эзэнт гүрний дотор өөртөө засах эрхтэй [[Финландын Их Гүнлиг]] ([[1809]]–[[1917]])-т харьяалуулжээ. Финланд улс [[1917]] онд тусгаар тогтноход Финландын Карель нь тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан боловч [[Өвлийн дайн]] (1939–1940) болон [[Үргэлжилсэн дайн]] ([[1941]]–[[1944]])-ы үр дүнд [[Зөвлөлт Холбоот Улс]]ын харьяанд оржээ. [[1940]]–[[1941]] онд [[Түр энхтайван|түр энхтайвны]] үед ЗХУ-ын мэдэлд байсан газар нутгийн ихэнх хэсэг [[Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Карель-Фин Улс]]ын бүрэлдэхүүнд багтаж байв. Гэвч [[дэлхийн хоёрдугаар дайн]]ы дараа Карелийн хүзүүвчийг [[Санкт-Петербург]] (ихэнх хэсэг нь [[Курортный дүүрэг]]), мөн [[Ленинград муж]]ийн [[Приозерский дүүрэг]], [[Всеволожский дүүрэг]], [[Виборгский дүүрэг (Ленинград муж)|Виборгский дүүрэг]]т харьяалуулсан байна.
 
[[2002 оны Оросын хүн амын тооллого|2002 оны тооллогоор]] [[Санкт-Петербург]] [[хот]]ын [[Курортный дүүрэг]], [[Ленинград муж]]ийн Карелийн хүзүүвчийн хэсгийн [[хүн ам]] 539,000 байв. [[Санкт-ПетербургийнПетербург]]ийн олон оршин суугч амралтаараа Карелийн хүзүүвчинд зусдаг байна.
 
[[Ангилал:Карель]]