Коннектикут: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 59:
'''Коннектикут''' ({{lang-en|Connecticut}})<ref>{{cite web |url= http://dictionary.reference.com/browse/connecticut|title= Connecticut - Definitions from Dictionary.com |accessdate=2007-09-17 }}</ref> нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын Зүүн Хойд хэсгийн [[Шинэ Англи]]йн бүсэд орших АНУ-ын нэгэн муж улс. Өмнө болон баруун талаараа [[Нью-Йорк]] (далайгаар [[Лонг-Айленд]] муж улстай), хойд талаараа [[Массачусеттс]], зүүн талаараа [[Рөүд-Айленд]] муж улсуудтай хиллэдэг. Коннектикут муж улсын баруун өмнөд хэсэг нь Нью-Йоркын метрополитан бүсийн нэг хэсэг гэж тооцогддог. Коннектикут нь 3.4 сая хүн амтай бөгөөд хүн амаар 29, нутаг дэвсгэрээр 48-д, хүн амын нягтшилаар 4-т ордог. "Үндсэн хуулийн муж улс" гэгддэг Коннектикут нь колоничлолын эхэн үеэс эхтэй урт түүхтэй бөгөөд Америкийн засгийн газрын эхэн үеийн үүсэл хөгжилд нөлөөтэй байв.
 
Коннектикутын анхны европ суурьшигчид нь голландчууд байсан бөгөөд англичууд 1630-аад онд анхны томоохон суурингуудаа байгуулсан. [[Томас Хүүкер]] хэсэг дагалдагчдын хамт [[Массачусеттсийн булангийн колони]]ос дээш өгсөн явж [[Коннектикут колони]]йг байгуулжээ; Массачусеттсээс ирсэн бусад суурьшигчид [[Сэйбрүүк колони]], [[Нью-Хэйвен колони]]йг байгуулцгаажээ. Коннектикут болон Нью-Хэйвен колониуд Коннектикутын суурь зарлиг хэмээх баримт бичгийг байгуулсан нь Хойд Америк дахь анхны үндсэн хууль гэж тооцогддог. [[1662]] онд өөр өөр колониуд эзэн хааны хартийн дор нэгдсэнээр Коннектикут титмийн колони болов. Энэ колони нь [[Америкийн хувьсгал]]аар [[Британи]]йн ноёрхлын эсрэг боссон анхны арвангурван колонийн нэг байсан.
 
Коннектикут [[Лонг-Айлендийн хоолой]]н эрэг дагуу оршдог тул тогтуун уур амьсгалтай. Энэ байршил нь тус муж улсыг далайн хүчтэй уламжлал бүхий муж улс болгосон. Орчин үеийн Коннектикут нь баялгаараа алдартай билээ. XVIII-XIX зуунд Коннектикут аж үйлдвэрийн хүчтэй салбар бий болгоход тусалсан түүхий эдийн нөөцтэй байв. XIX-XX зуунд санхүүгийн байгууллагууд цэцэглэн хөгжжээ. Хартфорд зэрэг анхны даатгалын компаниуд, дараа нь Алтан эргийн дагуу сөрөг даатгалын сангууд үүсэв. Энэхүү хөгжил цэцэглэлт нь Коннектикутын нэг хүнд ноогдох орлогыг хамгийн өндөр болгож, хүний хөгжлийн индекс, өрхийн орлогоор улсдаа тэргүүлэх болов.<ref>{{cite web| date=29 November 2005| title=Highest wages in East, lowest in South| publisher=USA Today| url=http://www.usatoday.com/money/economy/2005-11-29-wage_x.htm}}</ref><ref>{{cite web| date=18 March 2000| title=Census 2000| publisher= United States Census Bureau| url=http://factfinder.census.gov/servlet/GCTTable?_bm=y&-geo_id=01000US&-_box_head_nbr=GCT-P14&-ds_name=DEC_2000_SF3_U&-format=US-9}}</ref><ref>{{cite web| date=17 July 2008| title=US slips down development index| publisher=BBC| url=http://news.bbc.co.uk/2/hi/americas/7511426.stm}}</ref>