Алабама: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 51:
|тайлбар =
}}
'''Алабама''' (албан ёсоор '''Алабама Муж Улс'''; {{lang-en|Alabama}}) нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын Өмнөд бүсэд оршдог [[АНУ]]-ын муж улс юм. Алабама хойд талаараа [[Теннесси]], зүүн талаараа [[Жоржиа]], өмнө талаараа [[Флорида]], баруун талаараа [[Миссиссиппи]] муж улсуудтай тус тус хиллэдэг ба өмнө талаараа мөн [[Мексикийн булан]]гаар хүрээлэгдсэн. Алабама хуурай газрын нутаг дэвсгэрээр 30-д ордог бөгөөд дотоод усан замын хэмжээгээр хоёрт ордог. Тус муж улс 2006 онд бараг 4.6 сая хүн амаараа 23-т орж байлаа.<ref>{{cite web |url=http://quickfacts.census.gov/qfd/states/01000.html census.gov |title=Alabama Quick Facts |accessdate=2007-09-08 |work=State and County Quick Facts |publisher=U.S. Census Bureau}}</ref>
 
[[Америкийн иргэний дайн]]аас [[Дэлхийн хоёрдугаар дайн]] хүртэл Алабама Өмнөдийн олон муж улсын нэгэн адил хөдөө аж ахуйгаас хамааралтай байсан учраас эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байв. 1960-аад он хүртэл муж улсын хууль тогтоох байгууллагад цагаан арьст хөдөөгийнхний сонирхол давамгайлж байсан бөгөөд хотынхны сонирхол бага төлөөлөлтэй байлаа.<ref name = "pjhwpa">[http://elections.gmu.edu/Redistricting/AL.htm George Mason University, United States Election Project: Alabama Redistricting Summary, accessed March 10, 2008]</ref> Дэлхийн хоёрдугаар дайны дараачийн жилүүдэд Алабама муж улсын эдийн засаг дан хөдөө аж ахуй дээр тулгуурладаг байснаа хүнд үйлдвэр, ашигт малтмалын олборлолт, боловсрол, өндөр технологи зэрэг олон салбартай болж хөгжиж, гол төлөв АНУ-ын Арми болон АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэргийн баазууд олноор байгуулагдан, өргөжин тэлснээр эдийн засаг нь сэргэжээ. Өнөөдөр тус муж улс агаар сансар, боловсрол, эрүүл мэнд, банк, янз бүрийн хүнд үйлдвэр, үүний дотор автомашины үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, ган үйлдвэрлэлд маш их хөрөнгө оруулдаг.
 
Алабамаг албан бусаар ''Yellowhammer State'' (Америк тоншуулын муж улс) гэж хочилдог ба энэ шувуу нь тус муж улсын бэлэгдэл шувуу юм. Алабамаг мөн ''Heart of Dixie'' (Өмнөдийн зүрх) гэдэг. Тус муж улсын мод нь намгийн нарс бөгөөд цэцэг нь ''Camellia japonica'' юм. Алабамын нийслэл нь [[Монтгомери, Алабама|Монтгомери]] ба хүн ам хамгийн олонтой хот нь [[Бөрмингэм, Алабама|Бөрмингэм]].
 
 
== Лавлах материал ==