Цагаан идээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Tsolmony (яриа)-н хийсэн засваруудыг MongolWiki-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 2:
'''Цагаан идээ''' гэдэг нь [[Монголчууд]]ын [[таван хушуу мал]]ынхаа [[сүү]], [[саам]]ыг төрөл бүрийн аргаар боловсруулан хийсэн янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Гүүний сүүгээр [[айраг]] исгэнэ. Эхийн сүүг орлож чадах төрөл бүрийн [[амин дэм]]ээр баялаг [[гүүний сүү]]г төрөл бүрийн өвчин анагаах, дархлааг сайжхуулахад нэг сайн гэж өргөн хэрэглэдэг. Ингэний сүүгээр [[айраг]], цэгээ исгэхээс гадна [[цай]] сүлж, [[аарц]] буцалгаж, [[ааруул]] тавьдаг. Үхрийн сүүгээр [[цай]] сүлж, [[өрөм]], [[цөцгийн тос]] гаргаж, [[ааруул]] тавьж, [[бяслаг]] шахаж, [[тараг]] бүрж иддэг. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайн, [[ааруул]] нь шүдний бат бэх чанарыг сайжруулдаг, шүд цоорох өвчнөөс сэргийлдэг учир монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. [[Хонь]], [[ямаа]]ны сүүгээр [[тараг]] бүрж, [[цай]] сүлж, [[ааруул]] тавьдаг.
 
==Монгол идээ зоогийг==
1. Цагаан идээ
2. Улаан идээ
3. Гурилан идээ
4. Амтат идээ
5. Дарс г.м ангилдаг.
 
1.Цагаан идээ
Монголын ард түмэн таван хошуу малын сүү шимийг боловсруулж цагаан идээг бэлтгэнэ. Цагаан идээнд ааруул,
бяслаг, өрөм, тараг,аарц, ээзгий, цагаан тос, шар тос, айраг, ээдэм зэрэг багтана. Эдгээрийг боловсруулах
арга ухаан маш нарийн, өвөрмөц юм.
Үхэр, ямаа, хонины сүүг саагаад, хөөрүүлснийг болсон сүү гэнэ. Болсон сүүг бүлээсгээд, хөрөнгө хийж,
модон болон паалантай саванд хийж хучаад 3-4 цаг болгож тараг бүрнэ.
Гүүний сүүг дор хаяж 4000-5000 удаа бүлж исгээд, хөхүүрийн шинэ айраг ууна.
Хонь, ямаа, үхрийн аль нэгний болсон юм уу түүхий сүүг хөрөнгөөр ээдүүлж, шар ус шүүрэх даавуунд ороож
боогоод, хоер хавтгай модны завсар хавчиж шахаад 3 цаг орчим болсны дараа бяслаг бэлэн болно.
Цагаан идээний нэр төрөл нэн олон.
 
2. Улаан идээ
Монголчууд таван хошуу мал, амьтаны махыг чанах зэргээр болгож хийсэн хоолыг хачрын хамтаар улаан идээ гэнэ.
Махан хоол дотроо бүхэл мах, толгой шийр, хар шөл, хярамцаг, бууз, хуушуур, банш г.м олон нэр төрөлтэй. хамгийн
хүндтэй зоогт ууц орно. Ууц гэдэг нь сүвээний хоер хавиргыг оролцуулан, нуруу, ууцны хэсэг, өөхөн сүүл бүхэлдээ
багтаж, нямбайлан огтолж бэлтгэснийг хэлдэг.
 
3.Гурилан идээнд [[ул боов|хэвийн боов]], [[боорцог]], гамбир зэрэг орно. Хот суурин газарт боов, харин малчид боорцог голцуу
хэрэглэнэ. Цагаан сар, хурим найр, баяр ёслолын үед хэвийн боовыг хүндэтгэлийн ширээнд 9-21 ул боовоор
3-9 үе өрсөн идээ засна.
 
4. Амтат идээ
Амтат идээнд алим жимс, чихэр жигнэмэг, үзэм ёотон зэрэг орно.
 
==Цагаан идээ боловсруулах арга==
===Сүү хөөрүүлэх===
Хонь, ямаа болон үнээний сүүг саасны дараа саванд цөцгий тогтохоос өмнө зууханд дээр тавьж бэлтгэсэн тогоонд хийж зөөлөн галаар өрдөнө.(Тогоонд бага зэрэг ус хийвэл тогооны ёроол сүүнд түлэгдэхээс сэргийлнэ) Өрөм тогтоохын тулд аяганы тал усанд амны халбага гурил хийж сайтар хутгах ба сүүг дөвийх үед хийж, сүүн дээр хөөс тогттол зөөлөн самарна.
'''Тараг бүрэх'''- Хөөрүүлсэн сүүг зөөлөн галаар бүлээсгэнэ. 500гр сүүнд 4 амны халбага (үйлдвэрийн тарагаар бүрэх үед их хөрөнгө ордог тул хамгийн их хэмжээг оруулав. Цэвэр органик тарагаар бүрэх бол 2л-т 4 амны халбага) тараг хийхээр тооцож сайтар хутгасан хөрөнгийг сүүнд хийж хөөсөртөл самраад халуун бүлээн болмогц таглаад, хучиж амраагаад 2 цагийн дараа хучлагийг авна.
 
===Аарц буцалгах===
Тарагийг зөөлөн галаар өрдөж буцалгах ба сайтар хутгах хэрэгтэй. Буцалгах явцад хутгаагүйн улмаас аарц биржгэр болдог бөгөөд удаан буцалгавал бөөгнөрч шар ус ихтэй болдог тул дөнгөж буцалгаад авна.
 
===Ааруул хийх===
Буцалгасан аарцыг аарцны уутанд хийж тавиурнаас өлгөж хонуулаад, аарцаа ууттай нь тавцан дээр тавьж хүнд зүйлээр даруулна. Хангалттай шар сүү нь шүүгдэж, хэвэнд орсон үед уутнаас гарган нарийн утсаар өөрийн хүссэн хэмжээгээр зүсэж модон тавцан дээр тавьж хатаана. Хэрэв чихэртэй ааруул хийх бол аарцаа саванд хийж бага зэрэг сүүгээр шингэлээд, элсэн чихэр хийж холиод төрөл бүрийн хэвэнд оруулан хийж болно.  
 
[[Ангилал:Монголын гал тогоо]]
[[Ангилал:Цагаан идээ| ]]