Чичен Ица: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 13:
}}
[[Image:Karta_ChichenItza.PNG|thumb|250px|Чичэн Итцагийн төв хэсгийн газрын зураг]]
Чичэн Итца нь өнөөгийн [[Мексик]]ийн нутаг болох [[Юкатан]]ы хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах [[Маяа]]гийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн [[археологи]]йн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт [[МаяапанМайяпан]] төв мандан гарч ирж халааг нь авсан юм.
Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.
 
Мөр 25:
 
===Мандан бадралт===
Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарч иржээ. хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюун санааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох төв гол төв болжээ. Тэд өмнөд Маяагийн [[Тикаль]] гэх мэт хүчирхэг төвүүдээс хараат байхыг эрс няцааж байсан төдийгүй тэднийг бут ниргэж байв. Зарим угсаатны түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр 987 онд Төв Мексикт оршин тогтнож байсан Тольтек гүрний хаан Куэтзалкоатл[[Кецалькоатль]] өөрийн армитайгаа ирж, холбоотон Чичэн Итцаг хоёрдахь [[Тула]] буюу дэд нийслэлээ болгож байжээ. Энэ үеийн Чичэн Итцагийн соёл [[Тольтек]], [[Маяа]]гийн соёлийн хольмог өвөрмөц хэлбэртэй байсан нь урлаг, архитектураас нь харагддаг.
 
Өмнөх үеийн Маяагийн адилаар нэг захирагчтай хэлбэрийг сонгоогүй бөгөөд нөлөө бүлий элитүүд болох цэргийн жанжид, лам нараас бүрдсэн бүлэглэлийн зөвшилцлөөр сонгогддог [[консул]] маягийн хүн Чичэн Итцаг удирддаг байв.