"Чичен Ица"-ны өөр хувилбарууд

== Нэршил==
[[Image:Head_of_serpent_column.jpg|left|thumb|“Эль Кастилло” шатны доод хэсэгт орших өдөт могой Кукулькан]]
Чичэн Итца гэдэг нь эртний Маяа үг бөгөөд Чичэн гэдэг нь сайн сайхны эхлэл гэсэн утгатай. Итца гэдэг Юкатаны хойгийн хойд хэсгээр ноёлох нөлөөтэй байсан угсаатний бүлгийн нэр. Маяа хэлнээ Итца нь шидэт ус хэмээх утгыг агуулдаг ажээ. Чичэн Ица бол [[Мезоамерик]]ийн соёлын томоохон төлөөлөгч юм.
 
.
==Чичэн Итцагийн түүх==
Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд гол мөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэн нь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхий нэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээр суурьшиж эхэлжээ. Хот үүсэхийн хэрээр усыг эрхэмлэн, түүний эзэн Чаакийг шүтэцгээх болжээ. Хур бороо элбэг оруулахыг хүсч хүнээр тахил өргөх болжээ.