Ногооннуур сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
б 202.55.188.87 (яриа)-н хийсэн засваруудыг 66.181.161.67-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 25:
 
==Физик газарзүй==
===Газарзүйн байрлал ===
*Байгуулагдсан он: 1952 оны 9-р сар
*Газар нутгийн хэмжээ: 522,194га
Мөр 41:
Хил хязгаар талаас нь авч үзвэл баруун хойд талаар ОХУ-ын Тува улстай, баруун талаар ОХУ-ын Алтайн мужтай, зүүн талаар Увс аймгийн Ховд ба зүүн хойд талаар Бөхмөрөн сумуудтай, зүүн өмнөд талааараа өөрийнхөө аймгийн Алтанцөгц, өмнөд талаар Бугат, баруун өмнөд талаар Улаанхус сумуудтай тус тус хил залгадаг. Аймгийн төвөөс 100км зайтай.
 
Ногооннуур сум Партизануудын өлгий нутаг. Хөдөлмөрийн баатар М.Ахан, Т.Шаривхан, дайчин, хөдөлмөрийн баатар Х.Хабдирали, Улсын хошоо аварга Х.Шакен, Х.Мухаметхали, Х.СембайСимбат нарын алдартнуудаараа бахархадаг. Сумын ахлах сургууль нь 1250 хүүхэдтэй. Тойргийн 4 бага сургуульд 320 хүүхэдтэй. Дотуур байранд 400 гаруй хүүхэд амьдарч байна. Хүүхдийн цэцэрлэгт 4 бүлэгт 100 хүүхэд хичээллэж хүмүүжиж байна. Сум дундын эмнэлэгтэй. Улаанбайшинт гэсэн боомттой. Тэр нь ОХУ-д гарах гарц нь юм. Улаанбайшинт боомт Орос, Монголын хооронд 1934 онд автозамыг засч, 1935 онд Оросын барилгачид 10 тасалгаа бүхий модон барилга барьж улаан зосоор будсанаас үүдэн “ Улаанбайшинт “ гэдэг нэр авсан байна.
 
1986 оноос тус салбар өргөжин 5 орон тоотой байсан бол одоо 34 орон тоотой, гаалийн хяналтын иж бүрэн Цогцолборын барилга, түр агуулах, халуун ус, зочид буудал, дизель станцтай, 25 айлын орон сууцтай болж хил, гаалийнханыг түшиглэн холбооны болон ХААН банкнысалбар, хилийн хяналтын албадууд ажиллаж, Орос, Казахстан болон үндэсний телевиз үзэж байна.