"Юань улс"-ны өөр хувилбарууд

Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох [[Чингим]]ийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч [[Чингим]] 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс [[Чингим]]ийн хүү болох [[Өлзийт Төмөр хаан]] [[Хубилай хаан]]ы үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэнээс гадна Монголын баруун зүгт орших бусад хаант улсуудтай эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалын үеэс эхэлсэн байна. Түүний хаанчлалын жилүүдэд өрнөсөн хамгийн том үйл явдал нь [[Хайду|Хайдугийн]] тэмцлийг бүр мөсөн дарж чадсан үйл явдал юм.
 
[[Файл:Phagspa vinokurov tablet.jpg|thumb|150px|[[Дөрвөлжин бичиг]]]]
[[Хайсан хүлэг хаан]] Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань улсын хаан болжээ. Тэрбээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн нь Хайсан Хүлэг хааны хийсэн зарим зүйлүүдтэй холбоотой байсан. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Юань улсын сан хөмрөг хоосорч маш их өрөнд орсон байсан ба Юань гүрний улс төрийн тогтворгүй байдлын эх үүсвэрийг тавьсан.
 
1,628

edits