Математик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
150.129.141.249 (Яриа) хэрэглэгчийн 483818 засварыг цуцлах
No edit summary
Мөр 7:
Математикийн наад захын хэмжээний мэдлэг ба хэрэглээ нь хувь хүн болон нийгмийн зайлшгүй чухал хэсэг болсоор ирсэн. Энэ үндсэн санаануудын сайжруулсан хэлбэр [[эртний Египет]], [[Вавилон]], [[эртний Энэтхэг|Энэтхэг]], [[эртний Хятад|Хятад]] ба [[эртний Грек|Грекийн]] ном судруудад хадгалагдан үлдсэн байдаг. Хамгийн анх Евклид [[Эхлэл|"Эхлэл"]] бүтээлдээ логикийн хатуу чанд хэрэглээ ямар байх ёстойг харуулсан. Үүнээс хойш математикт том дэвшил гарах нь их цөөн байж байгаад [[XVI зуун|XVI зууны]] [[Сэргэн Мандлын Үе|Сэргэн Мандлын Үед]] математикийн шинэчлэл дараа дараагаараа гарч байсан [[шинжлэх ухааны нээлт|шинжлэх ухааны нээлтүүдтэй]] харилцан үйлчилсний дүнд өнөөг хүртэл үргэлжилсэн их хурдацтай судалгааг эхлүүлсэн юм.<ref>Eves</ref>
 
[[Өнөөдөр математик]] нь [[байгалийн шинжлэх ухаан]], [[инженерчлэл]], [[анагаах ухаан]], [[эдийн засаг]] гэх мэт олон салбаруудад дэлхий даяар хэрэглэгдэж байна. Математикийг эдгээр салбарт хэрэглэснийг ихэвчлэн [[хэрэглээний математик]] гэдэг ба энэ нь математикийн нээлтүүдийг хэрэглэдэг, уг нээлтүүдэд хүргэдэг, заримдаа цоо шинэ шинжлэх ухааныг ч төрүүлдэг математикийн нэг салбар юм. Математикчид мөн [[цэвэр математик|цэвэр математикийн]], өөрөөр хэлбэл юунд хэрэглэхийг нь харгалзахгүйгээр зөвхөн математикийг өөрийг нь судлах судалгаа хийдэг. Сонирхолтой нь цэвэр математикийн ихэнх судалгаанууд эрт орой хэзээ нэгэн цагт амьдрал практикт хэрэглэгддэг байна.<ref>Peterson</ref> [[Математикийн гоо сайхан]] чанар нь математикчдын мэргэжилдээ дурлах гол шалтгаан болдог.
 
== Математик хэмээх нэрний учир нь ==