Ирланд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 74:
'''Ирланд''' ([[Ирланд хэл]]: ''Éire'', {{lang-en|Ireland}}), албан ёсоор '''Бүгд Найрамдах Ирланд Улс''' нь баруун хойд [[Европ]]т орших улс юм. Өнөөгийн Ирланд Улс нь Ирланд арлын зургааны тав хэсгийг эзлэх бөгөөд анх 1921 оны 5 сарын 3-нд хуваагджээ. Хойд талаараа [[Их Британи|Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс]]ын хэсэг Умард Ирландтай хиллэдэг бөгөөд баруун талд нь [[Атлантын далай]], зүүн талд нь Ирландын тэнгис оршино. Хууль зүйн хувьд Бүгд Найрамдах Ирланд Улс ([[Ирланд хэл]]: ''Poblacht na hÉireann'') гэдэг нь улсынх нь тодорхойлолт боловч нэр нь Ирланд юм.
 
20-р зууны эхэн үед Ирланд нь [[Ирландын Чөлөөт Улс]]ын залгамжлагч орон болсон юм. Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан бөгөөд гадаадад гарах явдал их байжээ. [[1950]]-аад оны сүүлээр протекционист эдийн засаг нь нээгдсэнээр 1973 онд Ирланд нь Европын Нэгдэлд (одоо [[Европын Холбоо]]) элссэн байна. 1980-аад оны сүүлчээр эдийн засгийн хямралаас болж эдийн засгийн шинэчлэл хийхэд хүргэжээ. Үр дүнд нь Ирланд нь бусад Европын Холбооны орнуудтай харьцуулбал татвар, зохицуулалтыг ихэд багасгажээ.
 
Өнөө үед бол Ирландыг эдийн засгийн чөлөөт байдлаар Эдийн засгийн эрх чөлөөний индекс гуравт жагсаасан байна. Энэ либерал хөдөлгөөний үр дүнд Ирланд нь дэлхийн хамгийн хурдацтай өсч буй, хамгийн баян, хөгжилтэй, энх амгалан орнуудын тоонд багтаж байна. Ирландын 1 хүнд оногдох [[ҮНБ]] нь тавд, худалдан авах чадварын паритет (PPP)-г тооцвол наймд, [[Хүний хөгжлийн индекс]]т тавд бичигдэж байна. Мөн амьдралын чанараараа ''Economist Intelligence Unit''-н индекст нэгд, Дэлхийн энх тайвны индекст дөрөвт бичигджээ. Эдгээрээс гадна Ирланд нь [[боловсролын систем]], [[улс төр]]ийн чөлөөт байдал, иргэний эрх, [[хэвлэл мэдээллийн эрх чөлөө]], [[эдийн засаг|эдийн засгийн]] эрх чөлөө зэргээрээ ч өндөрт жагсдаг. Сүйрсэн орнуудын индекст доороосоо дөрөвт бичигдсэн нь цөөн тооны "тогтвортой" орнуудад тооцогдож байна. Ирландын хүн амын 10 орчим хувийг цагаач нар эзлэдэг. Хүн ам нь Европт хамгийн хурдацтай өсч буйд тооцогддог бөгөөд жилд 2.5%-р өсч байна.