Манжийн эсрэг монголчуудын тэмцэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 8:
Лигдэн нэг талаар Монголыг нэгтгэн захирах бодлого явуулж, нөгөө талаар тухайн үед шинээр мандсан Хожуу Алтан улстай зөрчилдөн тэмцэлдэх болов. Лигдэн өөрөөс нь урван тэрсэлж Хожуу Алтан улсад дагаар орсон Хорчин гэх мэт монгол аймгууд болон Хожуу Алтан улсын эсрэг тэмцсэн билээ. Эцсийн дүнд Хожуу Алтан улсын Хунтайж Лигдэн хааныг өөрийн биеэр дайлаар ирсэнд 1634 онд Лигдэн Хөх нуурын зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Лигдэн [[Хөх нуур]]т зугтан ирж [[халх]]ын [[Цогт хунтайж]]ийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ. Түүний хатад балчир хөвгүүнийг нь авч Хожуу Алтан улсад дагаар орсон бөгөөд удалгүй 1635 онд Лигдэний ширээ залгамжлах хунтайж Эжэй хонгор Хожуу Алтан улсын цэрэгт буун өгчээ. Хожуу Алтан улсын Хунтайж түүнд охиноо гэргий болгон өгч хүргэнээ болгов.
 
== Монголын бусад овог ==
== Сүүлчийн хаан Лигдэн нас барав ==
1646 онд [[Сөнөд]]ийн [[Тэнгис]] хэмээгч манжийг эсэргүүцэн босч [[албат иргэд]]ээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв.
[[Oйрад Монгол]] [[Галдан хаан]]ы [[засаглал]] дор хүчирхэгжин “[[Зүүнгарын хаант улс]]” хэмээгдсэн [[ойрад монгол]] 1640 оны [[“Дөчин дөрвөн хоёрын их цааз”]]-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй [[Хөх нуур]], [[дорнод Тургестан]], [[Хами]], [[Турфан]], [[Кашгар]], [[Яркенд]], [[Сайрам хот]], [[Ферганы хөндий]], [[Бухар]], [[Самарканд хот]]ууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон [[орос]]той худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд [[цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого]] хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. [[Халх ойрдын дайн]]д халхууд ялагдан зугтаж [[Чуулалт хаалган]] хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин [[Улхын гол]]д Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд [[Долнуурын чуулган]]д халхын 4 аймгийн ноёд [[Манж чин улс]]ад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг [[Тэрэлжийн зуун модон]]д байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар [[Цэвээнравдан]] тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай.