Норов сэцэн хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Норов хан''' бол боржигин овгийн Махасамади Сэцэн хан Бабугийн 3-р хүү, 3..."
Tag: 2017 source edit
(Өөрчлөлт алга)

11:50, 25 Нэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Норов хан бол боржигин овгийн Махасамади Сэцэн хан Бабугийн 3-р хүү, 3 дахь Сэцэн хан болно. Түүнийг 1681 онд Энх-Амгалан хаанд барьцаанд суулгахаар илгээсэн байдаг. 1683 онд Бабу хан нас барсны дараа түүнийг манжийн төрөөс Сэцэн ханаар батлан жуух бичиг өгч нутагт нь буцааж явуулсан. Норовыг Сэцэн хан болсноос хойш тус аймагт манжийн нөлөө улам нэмэгдсэн. 1680-аад оны дунд үеэс Оросын хаант улсаас Халхын гурван хаадын хойд хязгаарын нутгийг булаан эзлэж эхэлсэн. Иймээс Халхын хаад ноёд Манжаас цэрэг зэвсэгийн тусламж авч, Байгаль нуурын баруун, зүүн эргийн нутгаас Оросын цэргийн бэхлэлтийг устгаж, хөөн явуулахаар болсон. Мөн тэрээр Халхын Засагт хан Шар, Түшээт хан Чахундорж хоёрын тэмцэлийг намжаахаар хоёр талыг эвлэрүүлэх гэж Манжийн талыг татан оролцуулж, 1686 онд Хүрэн бэлчирийн чуулганыг зохион байгуулсан ч сөргөлдөгч талууд харилцан буулт хийх сонирхолгүй байснаар тодорхой үр дүнд хүрээгүй байдаг. Ингэж байтал 1687 онд тэрээр нас барсан. Түүний хан суурийг ахмад хүү Равдан илдэн ноён залгамжилсан.

Гэр бүл

Норов хан 5 хүүтэй. 1. Равдан илдэн сэцэн хан 2. Чойжамц тайж 3. Эрдэнэ, тус аймгийн Эрдэнэ гүний хошууны засаг ноёдын дээд өвөг болсон 4. Гэндэн, тус аймгийн Сэргэлэн гүний хошууны засаг ноёдын дээд өвөг болсон 5. Пунцаг илдэн тойн 6. Намжил эрдэнэ, тус аймгийн Эрхэмсэг бэйсийн хошууны засаг ноёдын дээд өвөг болсон