Хамаг Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:12-р зууны Монгол ханлиг аймгууд.gif|alt=|thumb|Mongol12-р tribesзууны andМонголын confiderationтал inхээр 12thовог centuryаймаг, шашин шүтлэг]]
Хамаг Монгол нь 12-р зууны үед [[Боржигин]] овог аймгуудыг нэгтгэсэн [[Онон гол|Онон мөрний]] эх хавьд нутагладаг [[монгол]] улс байжээ. 1130-аад, 1140-өөд онуудад Хамаг Монголыг [[Хабул хаан]] захирч байсан. Хабул хаан [[Алтан улс]]ын эсрэг удаа дараа амжилттай дайтсаны эцэст ашигтай найрамдлын гэрээ байгуулж өөрийгөө Хамаг Монголын хаан гэж хүлээн зөвшөөрүүлж байсан байна. Хабул хаан хэдий долоон хүүтэй байсан ч нас барсны дараагаар [[Амбагай хаан]]д хаан ширээгээ залгамжлуулсан байна. Амбагай хааныг [[Татар]] аймгийнхан барьж Алтан улсад хүргүүлэн модон илжигт тэлэн алж байжээ. Амбагайн дараа Хабул хааны хүү [[Хотула хан]] суусан бөгөөд Амбагайн хүү [[Хадаан тайж]]ийн хамтаар Татар аймагтай олон удаа дайтсан боловч амжилт олоогүй байна. Хотула хааны нас барсны дараа Хамаг Монголын ханлиг хаангүй болж урьдын хүчирхэг байдлаа алдсан байна. 1189 онд Хабул хааны гуч [[Чингис хаан]] Хамаг Монголын хан сууж улмаар тал нутгийн монгол, түрэг гарлын овог аймгуудыг нэгтгэн 1206 онд [[Их Монгол улс]]ыг байгуулжээ.