Хубилай хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 77:
 
1286 онд хааны зарлигаар Жун шу шэний баруун гарын чинсангаар тангадын [[Санга ноён|Санга ноёныг]] томилсон нь дахин уйгур ноёдын нөлөөг идэвхжүүлжээ. Тухайн үед төрд Баарин аймгийн [[Баян жанжин]], [[Жалайр|Жалайрын]] [[Хантун|Хантун ноён]], [[Борохул|Борохулын]] үр удам болох [[Очичар]] нар, Аралудын [[Боорчи|Боорчийн]] удмын [[Иштөмөр]] зэргийн монгол ноёд их нөлөөтэй байсан. Хубилай хаан 1271 онд Их Монгол улсын нэрийг сольж Да Юань гэж нэрлээд, дараа онд нь Жунду хотыг Даду гэж нэрэлсэн. Хуучин нийслэл нь Шанду байсан. Хубилай хаан 1274 онд өмнөд [[Сүн улс|Сүн улсын]] эсрэг дахин цэрэг мордуулж, эцэст нь Сүн улсыг мөхөөснөөр хятадын түүхэнд анх удаа бүх нутгаа алдаж, тусгаар тогтнолоо алдсан. Хубилай хаан хойд өмнө хятадын дагуу эх сувгийг байгуулсанаар эдийн засгийг өсгөж, барилга байгууламжийг засварлаж, замуудаа өргөтгөж, дүрэм журмаа сайжруулж байсан нь улс орны алтан үеийг авчирсан байлаа. Хубилай хааны гэрийн сургууль нь хуучны монгол уламжлалуудыг зарим ойлголтуудыг багтаасан байсан бөгөөд Хубилай хааны засаглалаар эдгээр уламжиллууд нь үргэлжлэн явагдсан бөгөөд зарим нэг уламжлалт хятад боловсролын соёлын асуудал нэвтэрсэн байв. Хубилай монголын мөргөлчдийг 1263 онд татвар төлөх ёстой хэмээн зарлиг гаргасан бөгөөд 1268 онд татварын алба байгуулсан байна. 1286 онд далай эрэг орчмын худалдаанд зах зээлийн татварын хяналтыг тавьжээ. 1260 оны 8 сард Хубилай хугацаа нь дуусдаггүй цаасан мөнгө эргэлтэнд оруулж данс тооцоо бүхий цаасан мөнгийг анх бий болгосон байна. Ийнхүү мөнгө нь алт, мөнгө болон хувирах боломжтой болсон бөгөөд засгийн газар татвар төлөгчдөөс цаасан мөнгө авдаг байв. Ийнхүү Чао хэмээн нэрлэгддэг цаасан мөнгөөр л татвараа төлөхийг шаарддаг болсон. Хубилайн засаглал гадны мөргөлчид юмуу энгийн иргэдээс алт мөнгөн хэлбэрээр татвараа хураан авч байсан. Гэвч наймаачид солилцоо хийж засгийн газраас авдаг болсон. Хубилай хаан анх яагаад фиат мөнгө үйлдвэрлэгчдийг бий болгосны учир нь ийм юм. Цаасан баримтууд нь цуглуулсан татварыг бий болгодог бөгөөд энэхүү том улс орны зоос тээвэрлэхэд зарцуулдаг байсан зардлыг бууруулсан. 1287 онд Хубилайн сайд Санга [[Жи Юаний цаасан мөнгө]] хэмээх шинэ мөнгөн тэмдэгт бий болсон. Хубилай азийн урлагийг дэмждэг байсан бөгөөд шашны итгэлийг ч дэмждэг байжээ. Хубилай хаан Таоистын эсрэг үзэл баримтлалтай байсан. 1270 онд Марко Поло гэх мэтийн хэд хэдэн европчууд монгол гүрэнд зочилон ирсэн байдаг нь худалдаа наймаа маш сайн дэлгэрсэн нь харагдаж болмоор юм.
 
===Соёл, боловсрол===
Чингисийн ач хүү Хубилай, [[Чингис хаан|Чингис]] Өвөөгийнхөө мэлмий гийсний 120жилийн ойг тохиолдуулан, монгол бичгээрээ Монголын анхны Нэвтэрхий толийг зохиолгож хэв сийлж тархаасан гэж хэлэх үгүйсгэшгүй бат үндэс эндээс соёолон гарч ирж байна гэж монголч эрдэмтэн [[Балдандоржийн Сумъяабаатар]|Б. Сумъяабаатар]] [[Юань улсын судар]]|"Хөх Монгол Усын" cударын 12р дэвтэрээс олж батлав. <ref name="Хубилай_хаан">[[ Б. Сумъяабаатар]][http://maral-books.net/encyclopedia_120/]</ref>
 
==Наяны бослого==