Аслан Масхадов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 92.10.222.64 (яриа)-н хийсэн засваруудыг Bayarkhangai-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1:
Чеченийн Ерєнхийлєгч агсан Аслан Масхадов нь 1951 оны есдvгээр сарын 21-нд Зєвлєлт Казахстаны Караганда мужид Чечень айлын гэр бvлд тєрж єссєн байна. Тэрбээр 1972 онд Тбилисийн Артиллерийн дээд сургууль, 1981 онд Ленинград хотын М.Калинины нэрэмжит Цэргийн академийг тус тус дvvргэжээ. Оросын Алс Дорнод болон Унгар (БНУАУ) дараа нь Балтийн тэнгис хавийн цэргийн тойрогт тус тус алба хааж Зєвлєлтийн армийн хурандаа цол хvртэж байсан аж. 1992 онд єєрийн хvсэлтээр Оросын армиас чєлєєлєгдєж Ж.Дудаевын талд хvчин зvтгэж эхэлсэн Чеченийг ОХУ-аас салан тусгаарлах хєдєлгєєнийг (тэмцэл, эцэстээ дайн болсон зохиогч) vvсгэн санаачлагч Жохар Дудаевыг 1996 онд амь vрэгдсэний дараа Аслан Масхадов босогчдыг толгойлж Чеченийн бvх нийтийн сонгуулиар БНУ-ын Ерєнхийлєгч болжээ. Аслан хэт зєєлдєв vv, яав тvvний засаглалын vед, Ерєнхийлєгч байх хугацаанд Чеченьд дээрэм тонуул, аллага халдлага гаарч, хvн барьцаалах, хуурамч мєнгє vйлдвэрлэх явдал ихэсч Оросын хамгийн халуун цэг болж дэлхий дахины анхаарлыг аргагvйн эрхэнд татсан юм. Єєрийнх нь удирдлагад байсан Шамиль Басаеваас авахуулаад хээрийн цэргийн дарга нар Салман Радуев (Ж.Дудаевын хvргэн) Руслан Гелаев, Арби Бараев, Зелимхан Яндарбиев, Ахмед Закаев, Доку Закаев, Исса Удугов нар єєрсдийн дайчидтайгаа бие даан салж vндсэндээ А.Масхадовт захирагдахаа болив. Асланы vгэнд орохоо байсан Шамиль Басаев єєрийн 100 шахам дайчнаа аваад ОХУ-ын бас нэгэн субъект болох Дагестаны Кизлярт аллага vйлдсэний дараа Москва Аслан Масхадовтай хэд хэдэн удаа хэлэлцээр хийх гэсэн ч vр дvнд хvрээгvйн улмаас харилцаа холбоогоо тасалж алан хядах ажиллагааны эсрэгтэмцэхээр шийджээ. Москвагийн “Тусгай ажиллагаа” эхлэхэд тэрбээр олон зуун дайчныхаа хамт ууланд гарч бvгжээ. 2003 оны Москвагийн Норд-Ост театрт болсон хэрэг явдал, 2004 оны Бесланы дунд сургуулийг барьцаалсан аймшигт хэргvvдийг А.Масхадовын заавраар гvйцэтгэсэн гэж vздэг. Vнэндээ энэ нь Шамиль Басаев, Арби Бараев нарын бvлэглэлvvд vйлдсэн нь хожим тодорхой болсон билээ. А.Масхадов нь дайн тулаан хийгээд Салан тусгаарлахын тєлєєх тэмцэлдээ энгийн номхон иргэдийг, ялангуяа гэм зэмгvй хvvхэд багачуудыг золиослохыг тэрбээр vзэж чаддаггvй нэгэн байсан гэдэг. Чеченийн хэт радикал vзэлт болон Исламын ваххабистуудтай харьцуулахад Аслан Масхадов маш их дэвшилтэт, шинэчлэгч vзэлтэй удирдагч байсан тухай Орос, Єрнєдєд vнэлдэг байна. Хожим нь 2002 оны аравдугаар сарын Норд Остын, 2004 оны Бесланы хэрэг явдлын дараа (урьд нь Дагестаны Кизляр, Первомайск зэрэг) Аслан Москватай хэлэлцээр хийхийг удаа дараа уриалж байсан ч Ерєнхийлєгч В.Путин террористуудтай ярилцахгvй хэмээн хариу барьж тvvний улам мухардалд оруулав. 2004 оны намар ОХУ-ын Холбооны цэргийн хvчин, арми, цагдаагийн тусгай тасгуудыг Чеченьд илгээж эхлэхэд босогчдын толгойлогч А.Масхадов Кавказын уул, хадаар гэр орон хийхээс єєр аргагvйд хvрчээ. Оросын тусгайгийнхан Умард Кавказад орж ирээд олон улсын алан хядагчдын томоохон хэд хэдэн баазыг устгаж, террористуудын бvлэглэлд алба хашиж явсан Латви, Эстони, Украин, Албани, Йордан, Сири, Саудын Араб, Ливан, Афган, Ирак, Пакистан, бас болоогvй Алжир, Нигери зэрэг “есєн шидийн” орнуудын хэдэн мянган хєлсний этгээдvvдийг (террористууд) бvгдийг нь устгаж, Арабын хєлсний дайчдаас бvрдсэн “Зэрлэг галуу” хэмээх бvлэглэлийг буулган авчээ. Уг ажиллагаанд армийнхнаас илvvтэй Оросын тусгайгийнхан ялангуяа тус улсын 50 шахам хотоос дайчлагдсан ОМОН-ыхон (цагдаагийн тусгайгийнхан) маш чухал vvрэг гvйцэтгэсэн ажээ. Москва Аслан Масхадовын толгойг 300 сая (энэ 12 тэрбум 600 сая тєгрєг 12 сая $) рублиэр vнэлж байсан ч ОХУ-ын ХАБА-ны (хуучнаар УАХХ) “Альфа”, “Вымпел” тустай ангиудын дайчдын хvчээр Асланыг тєвєггvйхэн устгаж чадсан байна. Кавказын цавчим єндєр уулсын хаа нэгтээ орогнож байсан босогчдын толгойлогчийг эрж хайж, олж илрvvлэх амаргvй байсан ч оросууд олоод л оччихсон юм. Харин тvvнийг амьдаар нь олзлох гэсэн нь бvтэлгvйтэв. Тэрбээр дайсандаа баригдаж муугаа vзэхгvйн тулд амиа хорлосон, эсхvл бие хамгаалагчид нь буудсан хэмээн vзэж байна. Харин одоогийн Чеченийн Ерєнхийлєгч Рамзак Кадыров, Масхадовыг амьдаар нь олзлох гэсэн боловч бие хамгаалагчид нь зэвсэгтэй болгоомжгvй харилцсанаас амь насаа алдсан гэж оношилдог. Ямартай ч Москвагийн бас нэгэн заналт дайсан. А.Масхадовыг 2005 оны гуравдугаар сарын 8-нд устгасан нь энэ юм. Чеченийн анхны Ерєнхийлєгч гэгддэг Жохар Дудаевыг 1996 оны дєрєвдvгээр сард гар утасных нь долгионд тааруулж, харвасан тусгай пуужингаар амийг нь егvvтгэсэн бол тvvнийг залгамжлагч З.Яндарбиевийг Катарт дvрвээд амьдарч байхад нь машинтай нь дэлбэлжээ. Энэ хэргийг Оросын тусгай албаны хоёр хvн vйлдсэн ч Катарын тал Москвагаас айхдаа чимээгvй єнгєрсєн гэдэг. А.Масхадовын дараа Чеченийн бvх нийтийн сонгуулиар А.Кадыровыг Ерєнхийлєгч болгосон ч 2005 оны тавдугаар сарын есний Грознийд болсон ялалтын баяр, парадын vеэр дэлбэрэлт болж амь насыг нь егvvтгэсэн байна. Энэ мэтчилэн Чеченийн удирдагчид их л богино хугацаанд тєрийн эрх барьж байсан ч золгvй байдлаар амь насаа алдаж байсан нь олонтаа.
'''Аслан Алиевич Масхадов''' ([[1951]] оны [[9 сарын 21]] - [[2005]] оны [[3 сарын 8]]) нь чечений цэргийн дүр байв.
[[Category:Чечений түүх]]
[[Category:Чечений ерөнхийлөгчид]]
[[Category:чечений босогчдын толгойлогчид]]
[[Category:Чечень хүн]]