"Шатах ашигт малтмал"-ны өөр хувилбарууд

no edit summary
 
'''Шатах ашигт малтмал''' гэдэг нь тодорхой хэмжээнд [[нүүрсустөрөгч]] агуулсан [[нүүрс]], [[газрын тос]], [[байгалийн хий]] болон [[шатдаг занар]] гэсэн ашигт малтмалууд юм<ref>{{cite web|author=Dr. Irene Novaczek|title=Canada's Fossil Fuel Dependency|url=http://www.elements.nb.ca/theme/fuels/irene/novaczek.htm|publisher=Elements|accessdate =2007-01-18}}</ref>. Зарим тохиолдолд [[нүүрслэг занар]], [[асфальт]], [[озокерит|озокеритийг]] энд багтаах нь бий. Шатах ашигт малтмалууд нь Дэлхийн царцдасын дээд хэсэгт хуримтлагдана. Хий ([[байгалийн хий]]), шингэн ([[газрын тос]]), хатуу ([[нүүрс]], [[шатдаг занар]] гэх мэт) төлөвт оршино. Шатах ашигт малтмалыг органик гаралтай<ref>{{cite web|author=Dr. Irene Novaczek|title=Canada's Fossil Fuel Dependency|url=http://www.elements.nb.ca/theme/fuels/irene/novaczek.htm|publisher=Elements|accessdate =2007-01-18}}</ref>, өөрөөр хэлбэл амьтан, ургамал мөхсний дараа үлдэгдэл нь хэдэн зуун сая жилийн хугацаанд газрын хэвлийд даралт, температурын нөлөөгөөр хувирч шатах ашигт малтмал үүсдэг гэж үздэг байна<ref>{{cite web|title=Fossil fuel|url=http://oaspub.epa.gov/trs/trs_proc_qry.navigate_term?p_term_id=7068&p_term_cd=TERM|publisher=EPA|accessdate=2007-01-18}}</ref>. Энэ онолыг "[[Газрын тосны үүслийн органик онол|шатах ашигт малтмалын үүслийн органик онол]]" гэж нэрлэх ба анх энэ санааг 1556 онд Георг Агрикола дэвшүүлж, [[1757]] онд [[Михайл Ломоносов]] дэлгэрүүлсэн байна. Үүнээс гадна дэгдэмхий, хөнгөн нүүрс-устөрөгчид (ихэвчлэн байгалийн хий) химийн нэгдэх урвалаар үүсэж болох тухай "[[Газрын тосны үүслийн органик бус онол|органик бус онол]]" байна.
 
АНУ-ын Энергийн мэдээллийн албаны (''Energy Information Administration'') судалгаагаар, 2005 онд Дэлхийн нийт [[эрчим хүч]]ний 86%-ыг шатах ашигт малтмалаас гарган авсан байна. Үлдэх хэсгийг [[усан цахилгаан станц|усны]] (6.3%), [[Цөмийн эрчим хүч|цөмийн]] (6.0%) болон бусад төрлийн эрчим хүч ([[геотерм]], [[Салхины эрчим хүч|салхи]], [[Нарны эрчим хүч|нар]], мод, хог зэрэг 9%) эзлэж байжээ<ref>{{cite web|url=http://www.eia.doe.gov/iea/overview.html|title=International Energy Annual 2005|accessdate=2007-09-09}}</ref>.
Anonymous user