"Бенгал"-ны өөр хувилбарууд

no edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
'''Бенгал''' ({{lang-bn|বঙ্গ}} ''Bôngo'', {{lang|bn|বাংলা}} ''Bangla'', {{lang|bn|বঙ্গদেশ}} ''Bôngodesh'' буюу {{lang|bn|বাংলাদেশ}} ''Bangladesh'') нь [[Өмнөд Ази]], [[Энэтхэгийн хойг]]ийн зүүн хойд хэсэг дэх түүхэн болон газарзүйн бүс нутгийн нэр юм. Өдгөө ерөнхийдөө [[Бангладеш|Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс]] (хуучнаар [[Зүүн Бенгал]] / [[Зүүн Пакистан]]) ба [[Энэтхэгийн муж, нутаг дэвсэгрүүд|Энэтхэгийн муж]] болох [[Баруун Бенгал]] гэсэн хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд хуучин Бенгалын вант улсын ([[Британийн эзэнт гүрэн|Британийн захиргаан]] дорх хаант засаглал) зарим хэсэг нь Энэтхэгийн [[Бихар]], [[Ассам]], [[Орисса]] мужуудад харьяалагддаг. Бенгалын ихэнх нутгаар [[Бенгал хэл]]ээр (বাংলা ''Bangla'') ярилцагч [[Бенгал үндэстэн]] (বাঙালি ''Bangali'') оршин суудаг.
 
Бенгал нь дэлхий дээрх хамгийн их хүн амын нягтшил ихтэй бүс нутаг бөгөөд нягтшил нь 900/км²-аас ч их. Бенгалын ихэнх хэсгийг [[Ганга мөрөн|Ганга]]–[[Брахмапутра мөрөн|Брахмапутра]] мөрдийн [[Голын дельт|дельт]] буюу [[Гангын дельт]] хэмээх, дэлхийн хамгийн том дельтийн нам дор газар нутаг эзэлнэ. Тус дельтийн өмнөд хэсэгт орших [[Сундарбанс]] нь [[Бенгалын бар]]ын өлгий нутаг болсон, дэлхийн хамгийн том [[мангро мод]]он ой юм. Бенгалын ихэнх оршин суугчид хөдөө амьдарч, газар тариалан эрхэлдэг боловч [[Колката]], [[Дака]] хэмээх хоёр [[мегахот]] тус бүс нутагт бий.
 
== Эшлэл ==
Anonymous user