Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 67:
{{Гол|Ардын хувьсгал}}
 
Богд хаан 1924 онд таалал төгсөв. Ингэснээр Богд хаант Монгол улс буюу хэмжээт эрхт хаант засаглал оршин тогтнохоо болсонболисон билээ. Монголын Тагнуулын Төв Газар сүүлийн үед илэрсэн баримт мэдээн дээр түшиглэн түүнийг Зөвлөлтийн тагнуулуудад хорлогдсон гэж үзэж байна.
Социалист системийн үед Богд хааныг өвчний улмаас өнгөрсөн гэж бичдэг байсан ба Оросын тал Богдыг оросын тагнуул хороосон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Оросын судлаач С.Кузьмин ба Монголын судлаач Ж.Оюунчимэг нарын номд түүнийг хорт хавдраар нас барсан гэж бичжээ.
 
Богд хааны хойт дүрийг тодруулахыг Ардын засгийн газраас хориглосон шийдвэр гаргасны үр дүнд Бүгд найрамдах төрийг тунхаглах үндэс бүрдсэн байна. Үүний дараа 1924 оны намар МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулж үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг тогтоохооор шийдвэрлэсэн бөгөөд энэ Их хурлын үеэр Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалын талыг баримтлагч Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин С.Данзанг Зөвлөлт орос улсын болон Коминтерний төлөөлөгчдийн шууд удирдлагаар баривчлан буудан хороосон байна. 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулийг баталсан байна. Ийнхүү БНМАУ тунхагласан 11-р сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн нэрлэн тэмдэглээнтэмдэглэн өнгөрөөх болсон.
 
1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Б.Цэрэндорж, Дамбадорж, Шижээ, Бадрах, Б.Амар, Гэндэн, Догсом, Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Щвейцарь шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэднартайтэд нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж байжээ. Түүнээс гадна үндэсний үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох монгол хоршоо зэргийг байгуулсан төдийгүй Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг монголд урьж ажиллуулж байжээ. БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан [[Догсомын Бодоо]], [[Солийн Данзан]], Дамбадорж, Шижээ, Бадрах, Гэндэн, Амар нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ. ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд [[Хорлоогийн Чойбалсан]] төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн [[Их Хэлмэгдүүлэлт (Монгол)|Их Хэлмэгдүүлэлтэд]] 30,000 гаруй хүн өртөн амь үрэгджээ.
 
Дамдины Сүхбаатар, маршал Дэмид зэрэг монголчуудын дунд асар их нэр хүндтэй хүмүүсийг шууд хороож болохгүй байсан тул Зөвлөлт улс энэ хоёрыг нууцаар хороосон гэж үздэг. Монголын Тагнуулын Төв Газар шинээр илэрсэн баримтад тулгуурлан Дамдины Сүхбаатарыг оросууд хороосон