Марокко улс Олимпод: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 2:
'''[[Марокко]]''' улс '''[[Олимпын наадам]]'''д анх 1960 онд оролцсон бөгөөд түүнээс хойш [[Америкаар удирдуулсан 1980 оны зуны олимпын бойкот]]од оролцсоныг эс тооцвол бүх [[зуны олимп]]од оролцож ирсэн. Гэхдээ Марокко улс [[Монреалийн олимп|1976 оны зуны олимпод]] төлөөлөгчдөө илгээсэн ч эгүүлэн татжээ. Шинэ Зеланд улсын рагбигийн шигшээ баг [[апартеид]] дэглэм бүхий Өмнөд Африкийн шигшээ багтай тоглолт хийснийг эсэргүүцэн тамирчдаа татсан тул Африкийн ихэнх орнуудын оролцсон бойкотод оролцсон гэж үздэг<ref>[http://www.la84foundation.org/OlympicInformationCenter/OlympicReview/1976/ore109/ore109h.pdf Africa and the XXIst Olympiad], ''Olympic Review''</ref>. Марокко улс тус олимпоос тамирчдаа татахаас өмнө боксчин [[Абдерахим Нажим]] л эхний тулаанаа хийн, ялагдал хүлээгээд байв. Бусад тамирчид нь тэмцээндээ оролцож амжилгүй буцсан байна.
 
Марокко улс [[өвлийн олимп]]од [[1968]] оноос хойш 5 удаа оролцоод байгаа.
 
Мароккогийн тамирчид олимпоос 21 медаль хүртсэний 18-ыг нь [[хөнгөн атлетик]]чид, 3-ыг нь [[бокс]]чид хүртжээ. Олимпын олон медальтай 3 тамирчин байдаг нь [[Хишам Эл Герруж]] (2 алт, 1 мөнгө), [[Саид Ауйта]] (1 алт, 1 мөнгө), [[Хасна Бенхасси]] (1 мөнгө, 1 хүрэл) нар юм.