Томас Альва Эдисон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б өгүүлбэр зүйн бага зэрэг алдаа байлаа
б бичиглэллийн алдаа гарсан байна
Мөр 21:
Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч [[Жозеф Сван]] 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юмуу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг [[Нью-Йорк|Нью-Йоркт]] Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ.
 
[[1887]] онд Нью-Жерсид Эдисоны туршилтын лабортори байгуулагдсан нь технологийн томхонтомоохон төв гэмээр болжээ. Эндээ өмнөх бүтээлүүдээ сайжруулах, шинэ нээлт хийхээр ажилладаг байсан ажээ. [[1891]] онд анхны киноны төхөөрөмж болох [[кинофотограф|кинофотографийг]] зохион бүтээжээ. [[Парис|Парист]] ах дүү Люмере энэ аргаар нь кино зураг авах төхөөрөмж болгон хэрэглэжээ. Эдисон бусдын зохион бүтээсэн бүтээлүүдийг илүү сайжруулсан зүйл ч байгаа бөгөөд нэгтгэн дүгнэх чадвар нь амжилтанд хүргэж байлаа. Мөн түүний бүтээлийн зарим нэгийг хожим засаж сайжруулсан нь ч бий. Жишээ нь цахилгаан чийдэн дэх хоёр электродын дундуур цахилгаан гүйдэл явуулахад нэг нь халдаг. Эдисоны нөлөө гэж нэрлэдэг энэ нээлтэнд үндэслэн хожим нь цахилгаан дамжуулах хоолой гуурс хийжээ.
 
Эдисон хоёр дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. Насан эцэслэтлээ шинэ нээлт хийхээр оролдож байлаа. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр үлдсэн байна.