Томас Альва Эдисон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 64.119.26.195 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
б өгүүлбэр зүйн бага зэрэг алдаа байлаа
Мөр 18:
[[1876]] онд "Нээлтийн үйлдвэр" нэртэй хувийн лаборатороо байгуулжээ. Энд өөрийн сонирхсон салбар бүрт судалгаа, туршилт хийж байлаа. [[Нью-Жерси]] дэх Менло паркт дэлхийн анхны үйлдвэрлэлийн лаборатори байгуулж шинэ нээлтүүд хийсээр байлаа. Тэр жилдээ бас нэг чухал нээлт хийсэн нь, урд нь [[Александр Грахам Белл|Александр Грахам Беллийн]] зохион бүтээсэн харилцуур утсанд дууны өнгийг илүү тод болгодог өсгөгч нэмж хийсэн юм. Үүний дараа [[1877]] онд [[фонограф|фонографыг]] зохион бүтээсэн нь анхны авиа тэмдэглүүр болжээ.
 
[[Файл:Edison bulb.jpg|thumb|right|200px|Эдисоны анхны бүтээсэн анхны чийдэн]]
Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч [[Жозеф Сван]] 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юмуу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг [[Нью-Йорк|Нью-Йоркт]] Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ.