Чосон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 46:
}}
 
[[1392]] оноос [[1897]] оны хооронд [[Солонгос]]т '''Чусон''' '''[[улс]]''' (засгийн шинжээр нь '''Чусоны вант улс''' гэж бичнэ; {{lang-ko|조선, 朝鮮}}, ''Joseon'', ''Chosŏn''; {{lang-en|Joseon}}, ''Joseon dynasty'', ''Kingdom of Joseon''; {{lang-ru|Династия Чосон}}) оршин тогтнож байв. Өмнө нь байсан [[Курё]] улсын жанжин [[И Сонге|И овогт Сон-ге]] 1388 онд төрийг эргүүлж [[1392]] онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чусоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чусон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил [[хаант засаг]]тай улс ([[эзэнт улс]]) бaйв. Улсын эзэн нь [[ван]] (왕 ''wang'') учир [[вант улс]] гэж нарийвчилж ойлгоно.
 
Курёгийн нийслэл Кэгён (''Gaegyeong'', өнөө [[Кэсон]]) байсан бол шинэ улс Ханян (''Hanyang'')-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (''Hanseong''), өдгөө [[Сөүл]] гэх нэртэй болсон билээ. [[Сэжун ван|Сэжун]], [[Сонжун ван|Сонжун]] хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд [[Зүрчид]]ийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил [[Түмэн гол]], [[Ялу гол]] гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор ''Хангыль''), умардад "Чусонгөл" (оросоор ''Чосонгыль'') гэгдэх [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] зохиосон нь чухал үйл юм. Гэвч [[XX зуун]]ы хагас хүртэл Солонгост [[ханз үсэг]] голлож байжээ. Чусон улсад [[Күнзийн суртал|Күнзийн суртал]] нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.