Дэлхийн нэгдүгээр дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б rvv lta
Tag: Rollback
Мөр 18:
'''Дэлхийн нэгдүгээр дайн''' (ДД1) нь 1914 онд болсон цагаасаа хойш Дэлхийн дайн, эсвэл Их Дайн гэж нэрлэгдэж байсан ч түүнээс хойш Дэлхийн нэгдүгээр дайн эсвэл Нэгдүгээр дэлхийн дайн гэж нэрлэгдсэн. Энэхүү дайн нь 1914 оны 07 сарын 24-өөс 1918 оны 11 сарын 11 хүртэл Европд төвлөрсөн томоохон дайн юм. Энэ нь дэлхийн хамгийн том хүчнүүдийг Холбооныхон(гурвалсан Entente эргэн тойронд төвлөрсөн) болон Төв хүчин(гурвалсан нэгдлийн эргэн тойронд үүсэн) гэсэн 2 хүчинд хуваасан юм. 70—аад саяас багагүй цэргийн хүн, 60-аад сая нь Европ энэхүү дайнд оролцсон түүхэн дэх хамгийн том дайнуудын нэг юм. 9 саяас багагүй хүн үрэгдсэн бөгөөд, үүний шалтгаан нь галт зэвсгийн хөгжил болон түүний эсэргүүцэх ..... хөгжөөгүйтэй холбоотой юм. Энэ нь дэлхийн түүхэн дэх 6дахь томоохон хөнөөлтэй дайн юм.
 
Энэхүү дайн нь аллагаар эхэлж хэд хэдэн хувьсгалаар(хэд хэдэн орон) дууссан. Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Archduke Franz Ferdinand-ийн [[1914]] оны [[6 сарын 28]]-ны аллага нь дайн үүсэх гол түлхэц болсон юм. Мөн Европын томоохон хүчнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британы хаант улс, Франц болон Итали зэргийн имперализм үзлийн төрийн бодлогонууд нь дайн үүсгэх бас нэгэн түлхэц болсон юм. Югославийн үндэстний үйлдсэн Фердинандын аллага нь Сербийн хаант улсад тулгах бичигээр төгссөн юм. Сүүлийн арван жилүүдэд үүссэн нэгдлүүд дуудагдсан учир хэдхэн 7 хоногийн дотор томоохон хүчнүүд дайнд оролцож эхэлсэн бөгөөд, колоноор дамжуулан мөргөлдөөн нь удалгүй дэлхий дахинд тархсан юм.
 
6-р сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, үүний дараа Белги, Люксемберг болон Франц рүү хийсэн Германы довтолгоо, мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм. Парис дахь Германы жагсаал зогссон өрнө фронтын attrition-ний тулаан тогтмол үргэлжилсэн бөгөөд 1917 он хүртэл бараг өөрчлөгдөөгүй бөгөөд харин дорнын фронтод Оросын арми Австри-Унгарын хүчний эсрэг амжилттай тулалдаж байсан боловч Германы армиийн улмаас ухарч байсан юм. Оттоманы хаант улс 1914 онд, Итали Болгар 1915 онд болон Румин 1916 онд дайнд нэгдсэнээр нэмэлт фронтууд нээгдсэн. Оросын хаант улс 1917 онд бутарсан бөгөөд тэрхүү жилд Октябрийн хувьсгал гарснаар Орос дайныг орхисон. Өрнөд фронтод Германууд идэвхитэй дайрч байсан хэдий ч Америкийн хүч тулаанд орж ирэн Холбоотнууд Германы армийг хэд хэдэн амжилттай дайралтаар ухруулахад хүргэсэн юм. Тэрхүү үед Герман хувьсгалын асуудалтай байсан учир 1918 оны 11 сарын 11-нд галаа зогсоохоо зөвшөөрсөн, дараа энэ өдрийг Armistice-ийн өдөр гэж нэрлэх болсон.