"Ардчилал"-ны өөр хувилбарууд

no edit summary
# шууд эсвэл төлөөллөөр ард олон [[төр]]ийн учирт оролцох ба түүний тулд санал эрмэлзлэлээ чөлөөтэй илэрхийлэх эрх бүхий [[төрийн хэлбэр]].<ref>[http://ebookee.org/Mongol-Kelen-Toli-Dictionary-of-the-Mongolian-Language_1088154.html Монгол хэлний толь. 188-р тал]</ref><ref>[http://toli.query.mn/words/935 Монгол хэлний товч тайлбар толь. 51-р тал]</ref>
# өргөн олны эрх ашгийг хангах аливаа хамт олон буюу байгууллагын арга барил<ref>[http://toli.query.mn/words/935 Монгол хэлний товч тайлбар толь. 51-р тал]</ref>
# аливаа [[орон]] нутагт өөрсдийн амьдралд нөлөөлөх үйлийг [[иргэн|иргэд]], [[ард түмэн]] нь тэгш эрхтэйгээр шийдвэрлэх засаглал юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд нөлөөлөх [[улс төр]], [[эдийн засаг]], [[соёл]]ын болон бусад амьдралын орчинд [[хэм]] хэмжээ, [[зүй]] тогтол, [[хууль]], дүрэм, журмыг үүсгэх, сайжруулах, хэвшүүлэхэд [[хүн|хүмүүс]] чөлөөтэйгээр, тэгш оролцоно (мөн их, бага оролцох эрхтэй) гэсэн үг юм.
 
[[Улс төрийн онол]]ын хувьд өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, [[улс төрийн философи|улс төрийн гүн ухаан]]уудын цогц юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг чадамжууд хэрэгтэй байдаг. Иймд эдгээр нь ч ардчиллын гол тулгуур шинжүүд болно. Дарангуйлал, улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг цээрлэхийн тулд цэргийн хүчинг ард түмэн захирч зохиулах явдлыг мөн чухалчилдаг. Зарим орнуудад ардчилал нь тэнцүү эрх гэсэн зарчим дээр тулгуурладаг.