ЗХУ-ын задрал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 24:
Уг үйл явдал Зөвлөлт орныг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болно. Хуучин тогтолцооны хүрээнд " өөрчлөн шинэчлэлт" буюу " дээрээс хувьсгал" хийх гэсэн оролдлого нь цаг хугацааны шалгуурыг давалгүй бүтэлгүйтсэнээр социалист нийгэм байгуулах гэсэн мөрөөдөл түүх болон үлдсэн юм. Наймдугаар сарын үйл явдлын дараа Холбооны шинэ Гэрээ байгуулах гэсэн М.С. Горбачёвын оролдлогууд ч бүтэлгүйтсэн. Украин болон Беларусь улсуудын иргэд тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн нь Холбооны гэрээнээс татгалзсан гэсэн үг байлаа. Ийм нөхцөлд Орос улс бусад улсуудтай нэгдэх тухай асуудал утга учиргүй болох нь мэдээж.
 
Ингээд [[1991]] оны 12 дугаар сарын 8-ны өдөр Минск хотын орчмын Беловежийн ойд Орос, Украин, Беларусь улсын удирдагчид болох Б. Ельцин, Л. Кравчук, С.Шушкевич нар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зуржээ. Хожим нь уг нөхөрлөлд Казахстан болон бусад хэд хэдэн улс нэгдсэн билээ. Харин Балт орчмын гурван улс, мөн Гүрж улс нэгдэхээс татгалзсан байна. Ийнхүү ЗХУ нэгдмэл улсын хувьд оршин тогтнохоо больсноор, Ерөнхийлөгч М. С. Горбачёв бүрэн эрхээсээ татгалзахаас аргагүйд хүрчээ.
 
Ер нь бол судлаачид ЗХУ задарсан үндсэн шалтгаануудын нэг нь ЗСБНХУ-ын Үндсэн хуулийн заалт байсан гэж үздэг. Уг баримт бичигт зааснаар, тус улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсууд нь Холбоот улсын бүрэлдхүүнээс гарах эрхтэй байжээ. Хачирхалтай нь, дэлхийн бусад улсуудын Үндсэн хуульд ийм заалт огт байдаггүй юм.