Алт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 1:
{{Infobox алт}}
 
'''Алт''' нь '''Au''' гэж тэмдэглэгддэг, [[атомын дугаар]] нь 79, нэгэн төрлийн [[химийн элемент]] юм. ''Аurum'' буюу ''Үүрийн туяа'' гэсэн утгатай [[Латин]] үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй [[металл]] юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад [[металл]] болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au<sub>2</sub> нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au<sub>4</sub> нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.
 
Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг бөгөөд Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) оршихоос гадна калаварит сивьванит , нагиагит зэрэгл теллурт нэгдэлд 6-39 хувийн агуулгатай байна. Алт нь хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автаггүй явдал юм. Монголчууд эрт дээр vеэс алтаар гангарч ирсэн ард тvмэн бөгөөд Бvр Хvннvгийн vеэс алтаар маш нарийн донж хийцтэй эдлэл хийж хэрэглэж байсныг Эрдэмтэд тогтоосон байна. Алтыг бас Дорно дахины анагаах ухааны салбарт олон зууны тэртээгээс ашиглаж ирсэн гэсэн баримт буй.
Мөр 13:
 
 
Алтны үндсэн ордын хүдрээс алт ялган авах оновчтой технологийг сонгон авах явдал нь хүдэр дэхь бодисын найрлага , алт агуулсан эрдсүүдийн шинж чанар технологийн ажиллагааг хүндрүүлэх нөлөөтэй хольцууд байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг ба хүдрийг урьдчилан бэлгэх баяжуулах металлурги химийн боловсруулалт зэрэг үндсэн ажиллагааг бүрдүүлдэг . Алтны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад алтны үндсэн нөөц нь ихэвчлэн үндсэн ордод 80% , шороон ордод 2 % , үдсэн нь дагалдах хэлбэрээр олборлогдсон алтанд ноогддог байна. Манай улсын хувьд алт олборлолт нь өөрийн гэсэн онцлог давуу талтай . Одоогоор ашиглаж буй ордууд нь хөрөнгө оруулалт бага харьцангуй хялбар технологи шаарддаг ба алт олборлолтын өөрийн өртөг нь харьцангуй бага байгаагаараа онцлогтой .
 
== Шинж чанар ==