Хакасууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Khiruge moved page Хакас ястан to Хакасууд
No edit summary
Мөр 19:
Ихэнх судлаач нар 8-р зууны үед [[Енисейн Хиргисүүд]] олонх нь баруун урагш нүүдэллэж одоогийн [[Хиргис]] болж, зарим нь үлдэж Хакасын өвөг дээдэс болжээ гэж үздэг. Түүнээс хойш 13-р зуунд [[Их Монгол улс]], 17-р зуунд [[Зүүнгарын хаант улс]]ад захирагдаж байсан бол 18-р зуунаас хойш баруунаас эзлэн ирсэн хаант [[Оросын эзэнт гүрэн|Орос]]ын харьяат болжээ. 1820 онд одоогийн [[Минусинск]] хотын орчимд алтны уурхай бий болсоноор нүүдэллэн ирэх, төвлөрөн суурьших газар болжээ. Уламжлалаараа [[бөө мөргөл]]төн [[анчин|анч]], [[загасчин|загасч]], малчин Хакасууд 19-р зуунаас Орос соёлын дэлгэрэлтээр олноороо [[Үнэн алдартны шашин]]д оржээ.Тэр үед Оросууд тэднийг ''Минусинскийн Татар'', ''Абаканы Татар'', ''Енисейн Туркууд'' гэж ерөнхийд нь ойлгодог байлаа.
 
[[1920]] онд өөртөө засах эрхийн шаардлага Орост дэлгэрсэн үед [[ЗХУ]]-ын төр тогтсоны дараа 1923 онд Хакас үндэсний тойрог байгуулагдаж, [[Бэлтир]], [[Сагай]], [[Хаас]], [[Хойбал]], [[Хызыл]] гэх хэляриа адилавтар аймгуудыг нэгтгэн "Хакас" хэмээн нэрийджээ. [[1930]] онд [[Красноярскийн хязгаар]]ын захиргаанд Хакасын өөртөө засах муж байгуулагдаж, харин 1992 онд байр суурь дээшлэн Хакасын Бүгд Найрамдах Улс болон зохион байгуулагдаж, Хакас хэл [[Орос хэл]]ний хамтаар албан ёсны хэл болжээ. Энэ нь өөрсдийн онцлог хэл, соёлоо хадгалах, сэргээхэд дэм болж байна.
 
[[Хакас|Хакас оронд]] [[1926]] онд 44,219 Хакас хүн байсан нь нийт хүн амын 49.8 % байсан бол 2002 он гэхэд 65,431 Хакас нийт хүн амын 12%-ийг эзлэх болжээ. Ийнхүү хүн амд эзлэх хувь буурч, албан хэрэгцээний Орос хэлэнд шахагдсанаас Хакасууд өдгөө Орос, Хакас хос хэлтэн болж, нийт 75,000 Хакас хүнээс 20,000 нь төрөлх хэлээ мэддэг гэж мэдүүлсэн ч үнэн хэрэгтэй түүнээс бага юм.
 
Хэдийгээр Хакас орон өдрөөс өдөрт аж үйлдвэржин хотжиж байгаа хэдий ч хөдөөний Хакасууд хонь, үхэр голдуу мал маллаж амьдарсаар л байна. Тэд Монголчуудтай адил овоо босгодог, хөөмэйлдэг.