Шар айраг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Файл:Weizenbier-ukko.jpg|thumb|right|200px]]
[[Файл:Weizenbier-ukko.jpg|thumb|right|200px]] '''Шар айраг''' нь дэлхий дээрх эртний, мөн хамгийн өргөн хэрэглэгддэг [[согтууруулах унд]]ны нэг төрөл юм. Гол төлөв [[арвай]]г хөрөнгөөр исгэж хийнэ. Мөн [[улаан буудай]], [[эрдэнэ шиш]], [[тутрага]] гэх мэт өргөн хэрэглэгдэж байна. Ихэнх шар айрагны найрлагад [[зөрөг цэцэг]] орох ба энэ нь амт үнэр, охь нэмэхээс гадна хадгалалтад сайн нөлөөтэй. Шар айраг нь голдуу 4-6% (100мл-т 4-6мл) [[спирт]] агуулах ба сүүлийн үед 1%-с доош (жолоо барихад нөлөөлөхгүй) болон 20%-с илүү спирттэй хатуу төрлүүд байна.
 
== Түүх ==
Шар айраг нь эртний түүхтэй ба [[Месопотам]]ийн Шумерчууд анх хийсэн гэж үздэг. Дашрамд дурдахад тэд бас [[дарс]] хийх аргыг анх олжээ. МЭӨ 3000 оны үед шар айраг хийх арга [[Эртний Египет]] улсад нэвтэрсэн болно. Энэхүү арга нь: арвайн соёолжийг хатаагаад нунтаглаж, түүнээ усаар зууран нэг төрлийн [[талх]] бариад галд болгоно. Түүнийгээ усанд дэвтээж орхин исгэж, спирт нэрж гаргах ажээ.
 
Шар айраг нь өдөр тутам хоол хүнстэй цуг өргөнөөр хэрэглэгдэх болсон ба Эртний Египетийн [[Папирус бичиг]]т хааны бунхан барих ажилчдын хүнсэнд шар айраг түгээж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Барьж болгоод, хатаасан талхыг усанд дэвтээх энэ сэдэл нь [[Европ]]ын шөлний эх үүсэл болсон гэгддэг.Эртний хүмүүс шар айраг исгэх талаар хад чулуу болон шавар самбар дээр сийлж тэмдэглэн үлдээснээс үзэхэд МЭӨ 7000 жилийн орчим буюу одоогоос 9 мянган жилийн тэртээ Тигр, Ефрат мөрний хооронд нутаглагч шумерууд арвайн соёолжоор нэгэн зүйл ундааг чанаж чаддаг байжээ.
 
Шар айраг бэлтгэх эртний арга нь одоо цагийнхтай нэн төстэй.
Шар айраг бэлтгэх эртний арга нь одоо цагийнхтай нэн төстэй. Үүнд соёолжоос баппир хэмээх талх бэлтгэж дараа нь нунтаглаад торхонд хийж усаар зайлаад исгэнэ. Бэлэн болсон "шар айраг" нь их хэмжээний тунадастай / бүрэн уусч амжаагүй тарианы шаар/ байдаг байсан учир үүнийг залгихгүйн тулд хулсан гуурсаар сорж уудаг байжээ.
 
Энэ цаг үед хүмүүс зөвхөн нэг төрлийн шар айраг хэрэглэж байсангүй.
Ер нь Бага азийн шумерууд, түүний дараах вавилон, ассири зэрэг үндэстнүүд 70 гаруй төрлийн шар айргийг мэддэг байсан гэдэг.
Нэр нь "сайн шар айраг", "маш сайн шар айраг", эсвэл эмэгтэйчүүдийн дуртай амтат цайвар мөн хүрэн гэх мэт.
Хамгийн өргөн дэлгэрсэн хүрэн шар айраг нь ихээхэн өтгөн, тунадастай, хэвийн хөөсөрдөг, спиртлэгийн хэмжээ багахан, гашуувтар соёолжийн үнэртэй, исгэлэндүү амттай байв. Шар айраг нь ихэс дээдсийн хүндэтгэдэг ундаа байжээ.
 
Шар айраг нь ихэс дээдсийн хүндэтгэдэг ундаа байжээ.
Энэ тухай тухайн үеийн хууль цаазын бичигт хүртэл дурьдаж байсныг түүхэн баримт гэрчилнэ. Вавилоны Хаммурапи хааны (МЭӨ 1792-1750 он) хууль цааз сийлсэн том чулуун багана дээрээс шар айрганд ус хольсон бол маш хатуу шийтгэх тухай бичигдсэн байдаг.
Хүн төрөлхтөн шар айргийг хэрэглэж ирсэн цагаасаа хэтрүүлэн хэрэглэхийг таашаадаггүй байжээ. Түүхийн эх сурвалжуудаас үзвэл шумер, ба египетчүүд шар айраг хийх аргыг бусад ард түмэнд түгээсэн гэх ба энэ нь тэдгээр ард түмний бичиг үсгийн соёлтой шууд холбоотой юм.
Line 17 ⟶ 20:
Энэ үг нь эртний герман хэлэнд Реог, Bior, Pier гэж нэрлэж байв. Дундад зууны үед шар айраг хийх, ууж хэрэглэх явдлыг санаачлагчид нь Европууд тэр дундаа Герман, Францаар дүүрэн хэрсэн сүм хийдүүд байсан гэж үздэг. Америк тивд маш эртнээс шар айраг дэлгэрсэн байжээ.
Тухайлбал Колумбыг шинэ тивд очиход нутгийн индианчууд эрдэнэ шишийн нэгэн ундаагаар дайлсан нь яг шар айраг шиг амттай байсан гэдэг. Түүхэн хугацаанд олон янзын үндэстэнүүд шар айрагтай ижил төрлийн ундааг өөр өөрийнхөөрөө, нутгийнхаа түүхий эдийн онцлогт тохируулан исгэдэг байжээ.
 
== Шар айраг Монголд ==
"1924 оны намар Богд хааны торгон цэргийн байранд 10 монгол ажилчин нэгэн орос мастерын удирдлаган дор Монголын архийг үйлдвэрлэж эхлэв.
Тун удалгүй Монголчуудын дунд бидний хэрэглэж дассан гүүний сүүг исгэж хийдэг айраг гэдэг идээнээс огт өөр арвай буудайнаас гаргаж авдаг "Пиво" хэмээх ундааг манай архины цех үйлдвэрлэх юм гэсэн яриа тархаж үнэхээр 1937 онд Туул голын эрэг дээр тэрхүү ундааг үйлдвэрлэх жижиг цех ажиллаж эхлэв.
Line 27 ⟶ 31:
* [[Айраг]]
 
== ГадныЦахим холбоос ==
{{commonsCommonscat|Beer|Шар айраг}}
{{wiktionaryWiktionary}}
{{Wikisource}}
{{Wikiquote}}
 
[[Ангилал:УндШар айраг| ]]
[[Ангилал:Ургамлын гаралтай исгэсэн ундаа]]