5 сарын 30: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''5 сарын 30''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 150 дахь ([[өндөр жил]] бол 151 дэх) өдөр юм. Мөн он дуустал 215 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* МЭ 70 - Титусаар удирдуулсан Ромын арми Йерусалемын ханыг сэтлэв.
* 1416 - Антипап XXIII Жонын шаардлагын дагуу Констансын зөвлөл Прагийн санваартан Жеромыг шатааж цаазлахаар болжээ.
* 1431 - 100 жилийн дайн: Францын Руен хотод 19 настай тэмцэгч Жанна Д.Аркыг шатаан цаазлав. Хожим нь Католик шашинтнууд энэ өдөр түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн билээ.
* 1510 - Мин гүрний эзэн хаан Женгдэгийн арми, Жү Жифан тэргүүтэй босогчдыг буулган авав. Ингэснээр хунтайж Анхуагийн бослого дарагдсан юм.
* 1539 - Кастилийн ханлигийн аялагс Эрнандо де Сото Флорида мужийн нутаг Тампа Бейд газардав. Ингэснээр 600 цэрэг алт хайсан билээ.
* 1574 - Францын хаан ширээнд III Анри суув.
* 1631 - Францын анхны хэвлэмэл сонин "Gazette de France" сонин хэвлэгдэж эхлэв.
* 1635 - Төв Европын ихэнх улсуудын хооронд өрнөсөн 30 жилийн дайн эцэслэжээ.
* 1642 - Английн парламент I Чарльз хааны бүх хэргэм зэргийг хүчингүй болгох шийдвэр гаргав.
* 1806 - АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Эндрью Жексон халз тулаанд Чарльз Дикинсонг ялжээ.
* 1834 - Португалийн хууль зүйн сайд Хоаким Антониу дэ Агуар католик сүмийн захиалгаар сүм, сургааль, олон нийтийн газруудыг шашны сургуульд нэгтгэх шийд гаргав.
* 1845 - Тринидад Тобагод Энэтхэгийн хөлөг онгоц анх удаагаа газарджээ.
* 1854 - Канзас-Небраскагийн хууль батлагдаж Канзас болон Небраска мужийн хилийн зурвасыг тогтоов.
* 1876 - Османын султан Абдулазиз өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзаж үеэл V Мурадад султаны суудлыг өгчээ.
* 1883 - Алдарт "Брүүклин" гүүрийн нээлтийн үеэр цугласан олон шахцалдаж 12 хүн амиа алдав.
* [[1913]] - Лондон хотод сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Балканын анхдугаар дайн өндөрлөжээ.
* 1922 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Линкольны дурсгалын цогцолбор нээлтээ хийв.
* 1925 - Хятадын Шанхай хотын цагдаа нар жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдтэй мөргөлдөж улмаар 10 хүн амиа алджээ. Тэд хөдөлмөрийн хөлс, ажлын цагийнхаа төлөө тэмцэж байсан юм.
* 1942 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Английн агаарын тээврийн 1000 бөмбөгдөгч онгоц 90 минутын турш Гехманын Кольн хотыг бөмбөгдөв.
* 1959 - Шинэ Зеландын Вейтмата болон Оклэнд боомтыг холбосон "Оклэндийн гүү"р ашиглалтад оржээ.
* 1961 - Доминикан улсыг олон жил удирдсан Рафаел Трухило халдлагад өртөн амь насаа алдав.
* 1966 - Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Мобутугийн тушаалаар Ерөнхий сайд асан Эваристе Кимба болон өндөр тушаалын хэд, хэдэн хүнийг Киншаса хотод цаазаар авчээ.
* 1967 - Нигерийн дорно хэсэгт орших бүс нутаг тусгаар тогтнолоо зарлан Биафрагийн бүгд найрамдах улс байгуулснаар Нигерийг иргэний дайны хөл нөмрөв.
* 1971 - Ангараг гарагийн гадаргыг судлах зорилготой "Маринер 9" хөлөг амжилттай хөөрөв. Уг хөлөг Ангараг гарагийн гадаргуугын 70 хувийг картанд оруулж, хэд, хэдэн шинэлэг судалгаа хийсэн билээ.
* 1974 - Агаарын тээврийн Airbus A300 хөлөг анхнын нислэгээ үйлдэв.
* 1975 - Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
* 1982 - Испани улс Умард Атлантын цэргийн эвсэл буюу "НАТО"-д гишүүнээр элсэв.
* 1989 - Тиананьмин талбайн бослого: Ардчиллын төлөө жагссан оюутнууд 10 метр өндөр "Ардчиллын охин тэнгэр" хөшөөг байрлуулжээ.
* 1998 - Афганистаны Тахар мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж 4000-4500 гаруй хүн амь насаа алдав.
** Пакистан улс Харан цөлд газар доор 20 кг плутон тэсэлж туршжээ.
* 2003 - Бурмын Засгийн газрын дэмжлэгтэй дээрмийн бүлэглэл Үндэсний ардчиллын лигийн 70 гишүүнийг устган хөнөөв. Уг хөдөлгөөнийг тэргүүлж байсан Аун Сан Су Чи-г хорьсон юм.
* 2012 - Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлорыг Сьерра Леоны иргэний дайнд оролцсон, зохион байгуулсан гэх үндэслэлээр 50 жилийн ял оноожээ.
* 2013 - Нигери улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хориглов.
 
== Энэ өдөр төрөгсөд ==