Засаглал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 4:
 
== Агуулга талаасаа ==
Power буюу нэг бадраа GAYYY этгээд хүссэн зүйлээ нөгөө этгээдээр хүсэл зоргийг нь харгалзалгүй хийлгэж байгаа явдлыг "засаглал" гэдэг нэр томьёогоор орчуулан ойлгох явдал цөөнгүй байна. Энэ агуулгаар "төрийн засаглал", "засаглал хуваах" гэх мэт нэр томьёо үүссэн байна.
Хууль зүйн нэршилд, power гэдгийг "засаглал" бус, "эрх мэдэл" гэж орчуулдаг агаад Монгол Улсын Үндсэн хуульд "эрх мэдэл" хэмээн нэрлэсэн бий. Иймээс сүүлийн үеийн хууль зүйн номд "эрх мэдэл хуваарилах" гэх нэр томьёог өргөн хэрэглэж байна. Харин улс төр судлалын нэр томьёонд "power" гэдгийг "засаглал" гэх нэрээр хэрэглэсээр байгаа юм.
Төрийн бус байгууллагууд "governance" гэдэг үгийг "засаглал" хэмээн орчуулснаар "сайн засаглал", "ардчилсан засаглал" гэх мэт нэр томьёо сүүлийн үед их хэрэглэх боллоо. Ингэснээр "засаглал" гэдэг үгийн үндсэн утга бүрэн алдагдсан билээ. Good governance гэдгийг "сайн засаглал" гэж буулгаад, эргүүлээд түүнийгээ "сайн эрх мэдэл" гэж ойлговол утгын аймшигтай алдаа гарах нь лавтай.