Санжаасүрэнгийн Зориг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 18:
Монголын ард түмний сод хүү, нэрт улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан '''Санжаасүрэн'''гийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байжээ. Тэрбээр хар нялхдаа өнчирч, монгол эх эцгийн гар дээр өсөж өндийсөн төдийгүй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан Зөвлөлтийн эмч эмэгтэйн дүрийг уран сайхны [[Сэрэлт|Сэрэлт кинонд]] бүтээж олны танил болж байжээ.
 
Зориг хүү монголын сэхээтнүүд үр хүүхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгсч, улмаар тэр үеийн [[Зөвлөлт Холбоот Улс]]<nowiki/>ын номер нэг сургууль агуу эрдэмтэн [[Ломоносов]]<nowiki/>оор овоглосон [[Москвагийн Их сургууль|Москвагийн Их сургуулийг]] философич мэргэжлээр 1985 онд төгссөн байна.
 
Зөвлөт Холбоот Улсад өрнөсөн [[Михаил Сергеевич Горбачёв|М.Горбачев]]<nowiki/>ын өөрчлөн байгуулалтын үзэл санаа нь БНМАУ-д халдварлаж, нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан Зориг байлаа. Тэрээр тэр үед (1989 онд) Монгол Улсын Их Сургуульд философийн багшаар ажиллаж байжээ. Зориг нь Сүхбаатарын талбай дээр болж байсан цуглаанууд дээр Монголын Ардчилсан Холбооны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, иргэдийг өөрчлөлтөд уриалж байв. 1990 оны 3 сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ. 1990 оны 6 сард Монголд явагдсан анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Монголын Ардчилсан Намаас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон депутат олонтой Ардын Их Хурлын депутатууд малчдын амьдралыг мэдэхгүй гэсэн шалтгаанаар хөдөө төрж өссөн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгосон байдаг.
Мөр 28:
3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа.
 
Түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. Ямартай ч Монголын ард түмэн энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг бататгаж, Д.Энхтүвшин "Дуусан амьдараагүй Зориг" нийтлэлдээ "Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй." гэж бичсэн байдаг. Уг хэрэг нь амьд гэрч (эхнэр Булган) үлдээсэн боловч өдийг хүртэл илрээгүй. Зоригийн аллагатай холбогдуулж олон хүнийг сэжигтнээр татаж байсан боловч хэн нь ч тус хэрэгт холбоотой нь нотлогдоогүй 1822 жил болсон байна.
 
===Зоригийн хэргийн шүүх хурал ===