Иоханнес Брамс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 21:
Германы хөгжмийн нэрт зохиолч Иоханнес Брамс Шлютерсхофын хороололд хотын театрын [[контрабасс]] хөгжимчин Якоб Брамсын гэр бүлд төржээ. Түүнийг төрөхөд тэдний гэр бүл өчүүхэн жижиг өрөөнд амьдарч байснаа шинэ хүүтэй болсны дараагаар Ультрих гудамжны байр луу шилжин суурьшсан ажээ. Иоханнесын анхны хөгжмийн багш нь түүний эцэг байсан бөгөөд тэрээр хүүдээ төрөл бүрийн чавхдаст хөгжим болон үлээвэр хөгжмийн зэмсгүүд дээр тоглох дадал олгож байсан бөгөөд Отто Коссель (герм. ''Otto Friedrich Willibald Cossel'') гэдэг багшаар төгөлдөр хуур, хөгжмийн онол заалгаж эхэлсэн юм. 10 настай байхдаа Брамс томоохон хэмжээний концертуудад концертмайстерээр ажиллаж байсан нь түүнд АНУ-д аяллаар явах боломжийг олгожээ. Энэхүү аяллаас үүдээд Коссель Иоганнесын ятгаж түүнийг Альтоны хөгжмийн зохиолч, багш Бах, Бетховены уран бүтээлэр дагнасан судлаач Эдуард Марксен дээр хичээл заалгах болсон байна. Марксен ч тун удалгүй шинэ шавийнхаа авьяасыг хүлээн зөвшөөрөх болжээ. 1847 онд Ф.Менделсон нас барахад түүний багш нь "нэгэн мастер амьдралаас явахад дараагийн ирээдүйн их мастер орж ирэх юм. Энэ бол Брамс" гэжээ.
 
1847 онд 14 настай байхдаа Брамс хувийн сургууль төгссөний дараагаар анх удаа гоцлол төгөлдөр хуурчийн гоцлол концерт тоглосон байна. 1853 онд тэрээр унгарын хийлч Э.Ременьитэй хамтран аялан тоглолт хийхээр замд гарав. ГанновертХанноверт явж байхдаа тэд унгарын нэгэн алдартай хийлч, еврей гаралтай Йозеф Иоахимтой (22 настай байв) танилцжээ. Тэрээр Брамсын тоглолтыг сонсоод залуу уран бүтээлчийн авъяас, гал цогийг мэдэрч, гайхширсан гэдэг.
 
[[1853]] онд [[Роберт Шуман|Шумантай]] танилцсан нь түүний амьдрал, уран бүтээлд үндсэн эргэлт болжээ. И. Брамсын уран бүтээлийн тухай Шуман "Шинэ зам" нэртэй [[өгүүлэл]] бичсэн нь түүний нэрийг хилийн чанад хүртэл өргөмжилжээ. Энэ үед И.Брамс төгөлдөр хуурын [[сонат]], [[цоглог аялгуу]], [[цөөхүүл хөгжмийн аяз]] болон бусад олон зохиолоороо ар араас нь цувуулан гаргаж байлаа. Удалгүй уран бүтээлээрээ ард олныхоо анхаарлыг татаж [[1870]]-аад оны дунд үеэс хөгжмийн нэрт зохиолч болтлоо өсчээ. Европын хөгжмийн томоохон төв болж байсан [[Вена|Венад]] өнгөрүүлсэн жилүүд түүний амьдралд онцгой ач холбогдолтой байв. Венад түүний бичсэн анхны [[Симфони|симфонийг]] "[[Бетховен|Бетховений]] 10 дахь симфони" гэж нэрлэж байсан түүхтэй. Олон жилийн уран бүтээл, их хөдөлмөрийг нь үнэлж, И.Брамсыг [[Берлиний Урлагийн Академи|Берлиний Урлагийн Академийн гишүүн]], Хамбург хотын хүндэт иргэнээр сонгож, [[Кембрижийн их сургууль|Кембрижийн их сургуулийн]] хөгжмийн докторын зэрэг хүртээсэн байна.