Иоханнес Брамс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 12:
 
Төрөл академик хөгжим<br />]]
'''Иоханнес Роберт Брамс''' (герм. ''Johannes Brahms'' [joːˈhanəs ˈbʁaːms]; 1833 оны 5-р сарын 7, Гамбург — 1897 оны 4-р сарын 3, Вена) — германы хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч, романтизмын үеийн голлох төлөөлөгчдийн нэг. .
 
=='''Намтар'''==
Германы хөгжмийн нэрт зохиолч Иоханнес Роберт Брамс Шлютерсхофын хороололд хотын театрын контрабас хөгжимчин Якоб Брамсын гэр бүлд төржээ. Түүнийг төрөхөд тэдний гэр бүл өчүүхэн жижиг өрөөнд амьдарч байснаа шинэ хүүтэй болсны дараагаар Ультрихштрассе-ын байр луу шилжин суурьшсан ажээ. Иоханнесын анхны хөгжмийн багш нь түүний эцэг байсан бөгөөд тэрээр хүүдээ төрөл бүрийн чавхдаст хөгжим болон үлээвэр хөгжмийн зэмсэгүүд дээр тоглох дадал олгож байсан бөгөөд Отто Коссель(герм. ''Otto Friedrich Willibald Cossel'') гэдэг багшаар төгөлдөр хуур, хөгжмийн онол заалгаж эхэлсэн юм. 10 настай байхдаа Брамс томоохон хэмжээний концертуудад концертмейстерээр ажиллааж байсан нь түүнд АНУ-д аялалаар явах боломжийг олгожээ. Энэхүү аялалаас үүдээд Коссель Иоганнесын ятгаж түүнийг Альтоны хөгжмийн зохиолч, багш Бах, Бетховены уран бүтээлэр дагнасан судлаач Эдуард Марксен дээр хичээл заалгах болсон байна. Марксен ч тун удалгүй шинэ шавийнхаа авъяасыг хүлээн зөвшөөрөх болжээ. 1847 онд Ф.Мендельсон нас барахад түүний багш нь "нэгэн мастер амьдралаас явахад дараагийн ирээдүйн их мастер орж ирэх юм. Энэ бол Брамс" гэжээ.
 
1847 онд 14 настай байхдаа Брамс хувийн сургууль төгссөний дараагаар анх удаа гоцлол төгөлдөр хуурчийн гоцлол концерт тоглосон байна. 1853 онд тэрээр унгарын хийлч Э.Ременьитэй хамтран аялан тоглолт хийхээр замд гарав. Ганноверт явж байхдаа тэд унгарын нэгэн алдартай хийлч, еврей гаралтай Йозеф Иоахимтой(22 настай байв) танилцжээ. Тэрээр Брамсын тоглолтыг сонсоод залуу уран бүтээлчийн авъяас, гал цогийг мэдэрч, гайхширсан гэдэг.
Мөр 29:
Германы эмгэнэл (1868), "Ринальдо" (1868), магтуу зэрэг симфони-дуулаачны зохиолууд, 4 симфони (1876, 1877, 1883, 1885) найрал хөгжимд зориулсан 2 удиртгал, 2 серенад зэрэг бүтээл тегелдөрхуурын 2, хийлийн 1 концерт, хийл моринхийлийн хоршил концерт (1887), 5 гурвал, 6 дөрвөл, 4 тавал зэрэг цөөхүүл хөгжмийн 24 чуулга, төгөлдөрхуурт зориулсан 100 гаруй аяз, вальсийн 2 цуврал (1865), мажар бүжгийн 4 дэвтэр (1869-1880), органд зориулсан зохиолууд, найрал дуу, дуулаачны 150 зохиол, 200 романс, дуу, ардын дууны найруулга.
 
{{DEFAULTSORT:Брамс, Иоханнес Роберт}}
[[Ангилал:1833 онд төрсөн]]
[[Ангилал:1897 онд өнгөрсөн]]